Installous-с татаж авсан Apps-ууд хаана хадгалагддаг вэ ?

  • Installous-с татаж авсан Apps-ууд хаана хадгалагддаг вэ ?
  • iDevice-д Installous-с суулгасан apps-уудаа яаж PC дээрээ хадгалан авах вэ?
Үүнийг ер нь мэдэж авсанаар юунд хэрэгтэй гэж зарим хүмүүс гайхаж байгаа байх.Доорхи тохиолдлууд байнга тохиолдохгүй ч хэзээ нэг өдөр хэрэг болох тул мэдэж авахад илүүдэхгүй гэж бодож байна.


Тохиолдол 1
  •  iDevice-г нь Jailbreak хийгээд Installous-аас 30 apps суулгачихсан байлаа гэж бодьё.Нилээн хугацаа өнгөрөөд шинэ iOS руу Update хийгээд дахин шинээр Jailbreak хийгээд эхнээс нь дахин 30 apps-уудаа нэг нэгээр татна гэдэг багагүй хугацаа орно.Мөн Wifi олдохгүй бол бүүр ч төвөгтэй.Энэ тохиолдолд PC дээрээ Update & Restore хийхээсээ өмнө нөөцлөөд авчихсан байсан бол дараа нь эргүүлээд суулгахад илүү цаг хэмнэнэ.
Тохиолдол 2
  • iDevice-aa өөрийнхөө байнга байдаг газар биш огт өөр газар баахан Installous суулгасан гэж бодьё.Өөрийнхөө ком дээр Installous-с татсан apps-уудаа суулгах шаардлага гарна.Installous > Home > settings > iTunes Sync гэсэн тохиргоо байдаг үүнийг нээж идэвхижүүлсэнээр iTunes-д Installous-с татаж авсан apps-д iTunes-д суух болно.Зарим тохиолдолд Sync хийж болохгүй тохиолдол гарлаа гэхэд  iDevice-аасаа apps-удаа гарган авч PC дээрээ суулгах шаардлага гарна.


  • Jailbreak хийгдсэн iDevice руугаа нэвтрэн орохын тулд iFunbox , iPhoneExplorer гэх мэт програмууд хэрэг болно.Эхлээд iFunbox-г ашиглаж үзье.Энэ тохиолдолд огт Installous ашиглан App суулгаагүй бөгөөд зөвхөн Apptrack-аас татсан Apps-ууд байгаа болно.

Алхам 1
iFunbox-оо ажиллуулаад JB хийгдсэн iDevice-аа холбоно.Тэгээд баруун хэсэгт байрлах User Application руу орно.
Алхам 2
Ком дээрээ хадгалахыг хүссэн аpp дээрээ mouse2-оо дараад "backup to ipa package" гэдгийг сонгоод хадгалахыг хүссэн газраа сонгоод Save дарна.Нэг нэгээр нь хийвэл илүү хурдан байдаг тул 1 1-р нь хадгалахыг зөвлөе
Алхам 3
Ингээд ком дээрээ хуулсаны дараа тухайн хадгалагдсан хавтас руугаа ороод Apps-уудаа эргүүлээд iTunes руугаа чирч оруулсаны дараагаар iDevice-aa Restore&Update хийсэн ч буцаагаад хурдан шуурхай Sync хийх боломжтой боллоо.

iPhoneExplorer
Aлхам 1
iPhoneExplorer-оо ажиллуулаад iDevice-аа холбоно.
Алхам 2
Ингээд /private/var/mobile/Documents/Installous/Downloads/ гэсэн замруу очиход Installous-аас суулгасан бүх apps-ууд байрлах болно.Хадгалахыг хүссэн app дээрээ mouse2-оо дараад Save дээр дараад хадгалах газраа сонгоно.

3 Comments:

Anonymous said...

1 юм асууя та энхүү мэдээлэл үүдийг хаанаас олж авдаг вэ???

us3r129 said...

Энэ мэдээлэлийн талаар бол өөрөө хийсэн.Бусад ,мэдээлэлүүд бол хөгжүүлэгчдийх нь сайтнаас авдаг.

lhagvadorjzorig said...

bi iphone 3g tei yumaa tgeed tsenegleheer charging gecheed huvi ni ihsehgui bagasah yum ene yuniih ve

Post a Comment

Блогт минь сэтгэгдэл үлдээж бaйгаад баярлалаа.
Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: Админ