R.I.P Steve Jobs [1955-2011]

Хэрхэн Клип, Кино , Дууг iTunes суулгах , цэгцлэх вэ ?


  • Хэрхэн кино дуунуудаа цэгцлэх
  • Хэрхэн дуу iDevice-даа оруулах болон цэгцлэх 
  • Дууны үг буюу Lyrics хэрхэн оруулах вэ ?

Хэрхэн iTunes account Крэдит картгүйгээр үнэгүй нээх вэ ?

Олон хүмүүсийн толгойг өвтгөдөг бас нэг асуудал бол яах аргагүй iTunes account Крэдит картгүйгээр нээх байдаг.Хэрвээ та одоог хүртэл Account-аа нээж чадаагүй асуудалтай тулгараад байгаа бол дэлгэрэнгүй хэрхэн нээх талаар үзнэ үү!!!

Installous-с татаж авсан Apps-ууд хаана хадгалагддаг вэ ?

  • Installous-с татаж авсан Apps-ууд хаана хадгалагддаг вэ ?
  • iDevice-д Installous-с суулгасан apps-уудаа яаж PC дээрээ хадгалан авах вэ?
Үүнийг ер нь мэдэж авсанаар юунд хэрэгтэй гэж зарим хүмүүс гайхаж байгаа байх.Доорхи тохиолдлууд байнга тохиолдохгүй ч хэзээ нэг өдөр хэрэг болох тул мэдэж авахад илүүдэхгүй гэж бодож байна.

Gridlock [Cydia Tweak]

Gridlock хэмээх Cydia Tweak-н тусламжтайгаар дэлгэцэн дээрх аппс-уудаа дуртай газраа бaйрлуулах боломжтой боллоо.
Суулгах
  • Cydia > Manage > Sources > Edit > Add > sinfuliphonerepo.com эсвэл cydia.xsellize.com-с кракдсан хувилбарыг суулгах боломжтой.
  • Суулгаж дууссаны дараагаар Reboot эсвэл Respring
Тохиргоо
  • Суулгаж дууссаны дараагаар ямар нэгэн тохиргоо хэрэггүй бөгөөд ямар ч хамаагүй апп дээр удаан чичирч эхэлтэл нь дараад хүссэн газраа хүссэн апп-аа зөөх боломжтой.
Good Luck!

WifiIcon & AirplaneIcon[Cydia Tweak]


Энэхүү 2 Tweaks-г суулгаснаар Wifi & Airplane Mode 2-г дэлгэцэн дээр авчрах юм.Хэдийгээр SBsettings ашиглаж энэ 2-г хурдан асааж унтрааж болох ч танд илүүдэхгүй гэж бодож байна.Ялангуяа олон хэрэглэгчид Gevey Sim ашиглаж байгаа учраас Airplane Mode-оо асааж унтраах үедээ заавал дахин дахин Settings руу орох шаардлагагүй боллоо.
Суулгах
  • Cydia > Search > WifiIcon
  • Cydia > Search > AirplaneIcon

CustomLock[Cydia Tweak]

Custom Lock хэмээх tweaks нь Lockscreen дахь том цагны оронд хүссэн зүйлээ бичиж оруулах боломж олгодог Tweaks юм.
Суулгах
  • Сydia > Search > CustomLock эсвэл http://rpetri.ch/repo/ -оос суулгаж болно.

iReb гэж юу вэ ?

Sn0wbreeze-н хөгжүүлэгч болох iH8sn0w-н алдартай нэг багаж болох iReb талаар орууллаа.
Энэхүү багаж маань PwnageTool[Mac] болон Sn0wbreeze [Win] ашиглан үүсгэсэн Custom Firmware-аар iDevice-аа сэргээхэд iTunes-д үүсдэг Error-уудыг засах үүрэгтэй юм. Таны iDevice-г Pwned DFU Mode-д оруулан iTunes-д түгээмэл тохиолддог алдаанууд болох [Error 1600, 1601,16хх] гэх мэт алдаануудыг засдаг юм.Mөн Recovery Loop[Connect to iTunes] орсон үед засах чадвартай.
Одоогоор хамгийн сүүлд iReb RC 4 гарсан байгаа бөгөөд www.ih8sn0w.com-с татах боломжтой.
Дэмжих төхөөрөмжүүд
  • iPhone 2G
  • iPhone 3G
  • iPhone 3G[S] (old & new bootrom)
  • iPhone 4
  • iPod Touch 1G
  • iPod Touch 2G (MB & MC)
  • iPod Touch 3G
  • iPod Touch 4
  • iPad 1G
  • Apple TV 2

Label Slide [Cydia Tweak]


Энэхүү шинэ Тweak маань Lockscreen-д байрлах "Slide to Unlock" гэсэн түгжээ тайлах бичгийг хүссэнээрээ өөрчлөн дуртай зүйлээ бичих боломж олгодог юм
Суулгах
  • Cydia > Search > LabelSlide эсвэл Bigboss repo-с үнэгүй суулгах боломжтой.
  • Эсвэл Cydia-д http://abart97.com/betarepo гэсэн repo-г нэмж суулгах боломжтой.
Тохиргоо
  • Settings > LabelSlide > Enabled болон Custom Label-г "On" болгоод Custom Label-н доор байрлах хэсэгт өөрийн хүссэн зүйлээ бичнэ.

Хэрхэн видео mp4 руу хувиргаж iDevice-даа суулгах талаар


Хэрхэн iDevice-даа видео оруулах талаар зарим мэдэхгүй шинэхэн хэрэглэгчиддээ зориулж энгийн зүйлүүд оруулж байхаар шийдлээ.
Шаардагдах зүйлс
  • Video Convert хийдэг програм [Жишээнд ImTOO HD VideoConverterv6.0.12  Sakwarez.com-оос татаж авсан болно. www.sakwarez.com
  • iTunes-н ямар ч хамаагүй хувилбар

Jailbreakme 3.0 !!![Untethered JB]


Олон хэрэглэгчидийн  тэр тусмаа iPad 2-тай хэрэглэгчдийн удаан хүлээсэн хамгийн амархан JB багаж болох Jailbreakme 3.0 гарчээ.Бүх iDevice хэрэглэгчдийн өмнөөс Comex-доо талархал илэрхийлэе!!!

Шаардагдах iOS
  • iPad 1: 4.3 to 4.3.3
  • iPad 2: Зөвхөн 4.3.3
  • iPhone 3GS: 4.3 to 4.3.3
  • iPhone 4: 4.3 to 4.3.3
  • iPhone 4 CDMA: 4.2.6 to 4.2.8
  • iPod touch 3g: 4.3, 4.3.2, 4.3.3
  • iPod touch 4g: 4.3 to 4.3.3
  • Алхам 1: www.JailbreakMe.com руу  iPhone, iPod touch, iPad.-аараа Safari ашиглана орно.
  • Алхам 2: “Free” гэсэн товчин дээр дарна.
  • Алхам 3: “Free”товч “Install” болон өөрчлөгчмөгч түүн дээр дарна.
  • Алхам 4: Cydia автоматаар iPhone, iPad, iPod.touch дээр суугдах болно.
  • Алхам 5: Ингээд л боллоо.[Reboot хийхийг зөвлөе!]

САНАМЖ : Хэрвээ Jailbreakme 3.0-тай холбоотой ямар нэгэн асуудал үүсэн бол Safari дахь Cookies болон Cach-аа цэвэрлэж устгана уу , мөн Multitasking байгаа бүх Аппс-уудыг гаргаад Reboot хийнэ.
  • Mөн Cydia-г суулгаж дууссаны дараа iDevice-д учирч болох ямар нэгэн гадны халдлагаас[hack] хамгаалах үүднээс бүхнийг "PDF Patcher 2"-г Cydia-с суулгахыг зөвлөе!!![Бүх iOS versions]
  • Мөн ямар нэгэн асуудал үүслээ гэхэд Restore хийх боломжоо алдахгүйн тулд яг одоо TinyUmbrella-гаа ашиглан SHSH blobs-оо хадгалх авахыг зөвлөж байна.[Бүх iDevice Хэрэглэгчид]

SuperSlider [Cydia Tweak]


Lockscreen-тай холбоотой маш их Tweaks-ууд ар араасаа гарч байгаа tweaks-уудын нэг болох SuperSlider-г танилцуулая.Энэхүү Tweak маань Lockscreen-ээсээ iDevice дээр байгаа дуртай апп руугаа маш шуурхай түгжээгээ тайлахгүйгээр шууд ажилуулах боломж олгодог юм.Олон хэрэглэгчдийн цаг завыг багагүй хэмнэх боловуу гэж бодож байна.
Шаардлага
  • Jailbreak хийгсэн байх
  • iOS 4 болон үүнээс дээш
Суулгах
  • Cydia > Search > SuperSlider  эсвэл Bigboss repo-с үнэгүй суулгах боломжтой.
Тохиргоо
  • Суулгасаны дараагаар Settings > SuperSlider > Select Application > Ажиллуулахыг хүссэн Апп-аа сонгоно.

Lockdown Pro [Apps болон iDevice дахь зүйлсүүдээ түгжих]


Хэн нэгэн iDevice-г чинь ухаж төвхөнөөд мессеж ,зураг болон хувийн зүйлсүүдийг чинь үзээд төвөгтэй байгаа бол Lockdown Pro таньд яг тохирно.Зөвхөн хувийн зүйлсээ нуух ч биш зарим тохиолдолд таны хэрэгтэй зүйлсүүдийг балчир хүүхдүүд чинь оролдоод хэрэгтэй зүйлсүүдийг устгаад байгаа бол мөн энэ апп таньд их хэрэг болно гэж бодож байна.Ингээд олон юм нуршилгүй дэлгэрэнгүй хэрхэн суулгахыг үзнэ үү.




Categories + CategoriesSB


Олон хуудас apps & тоглоомуудаар дүүрээд замбараагүй харагдахаасаа гадна хэрэгтэй аппс-aa хайхад төвөгтэй санагддаг бол Categories-г санал болгож байна.Cаtegories-н хувьд iOS-н өөрийнх Folder-г бодвол ажиллагаа маш хурдан байдгаас гадна нэг Folder дотор оруулах аппс-д хязгаар байхгүй, дотор нь байгаа аппсуудаа iOS-н фолдер шиг талаар биш нийтэд нь бүгдийг нь харах боломжтой.Хэрхэн суулгах талаар дэлгэрэнгүй үзнэ үү.



PagePusher [Cydia Tweak]

Бусдаас онцгой содон байхыг хүсдэг iDevice хэрэглэгчдээ PagePusher гэх шинэ Cydia Tweak-г санал болгож байна. Номын хуудас эргүүлж байгаа мэт энэ эффектийг доорхи Cydia repo-г нэмээд PagePusher-аа суулгахад л хангалттай бөгөөд ямар нэгэн тохиргоо хийх юмуу шинэ Icon ,Аpp дэлгэцэн дээр үүсэхгүй.
  • Cydia > Manage > Add > http://rpetri.ch/repo> PagePusher
  • Mөн Bigboss repo-с суулгах боломжтой.

SplitMail [New Jailbreak Tweak]

iPad-тай хэрэглэгчдэд нэлээн хэрэг болох нэгэн Tweak-г хүргэж байна.Зурган дээр харагдаж байгаачлан ирсэн Mail-уудаа дотор нь юу юу байгааг маш хурдан харах боломжтой боллоо.
Суулгахыг хүсвэл доорхи Repo-г нэмээд SplitMail суулгах л хангалттай.
  • Cydia >Manage >Add > http://rpetri.ch/repo >SplitMail
Жич :Суулгасны дараагаар ямар нэгэн шинэ Icon юм уу Settings дотор үүсэхгүй.Зүгээр л iPad-aa босоогоор нь барихад [Portrait Mode] л хангалттай.

Сонирхолтой iOS 5 Concept

iFaith [Өмнөх iOS-уудын SHSH Blobs-уудаа хадгалах шинэ боломж]


iH8sn0w-н өөрийн шинэ SHSH blobs хадгалах багажаа олны хүртээл болгожээ.Энэхүү багаж нь өмнөх iOS-уудын SHSH Blobs-уудаа хадгалах боломж олгодог боловч дуртай SHSH blobs биш бололтой.Тухайн үедээ SHSH blobs-оо хадгалж амжаагүй байлаа ч ,iDevice-д яг одоогоор ямар iOS байна, яг тэр iOS-ы SHSH blobs-г хадгалах бололтой.
Жишээлбэл iDevice iPhone худалдаж авахад iOS 4.1тай ирсэн гэж бодьё, өмнө нь бол мэдээж SHSH blobs-г нь хадгалаж болохгүй ,гэхдээ энэхүү шинэ багажны тусламжтайгаар iOS 4.1-нхаа SHSH blobs-г одоо ч хадгалах боломжтой болсон гэсэн үг юм.Хэрхэн хадгалахыг дэлгэрэнгүйгээр үзнэ үү!

Error 1015 on iOS 4.3.2

iOS 4.3.2 болгох явцад Error 1015 үүссэн тохиолдолд яаж засварлах талаар зарим хүмүүст хэрэг болох болов уу гэж бодоод орууллаа.

Асуудал
iPhone 3Gs iOS4.2.1  BB 06.15.00 тай. 4.3.2 руу update хийх явцад Error 1015 заачихлаа.Хэрхэн засварлах вэ ?





Шийдэл
  • Recovery Loop буюу iDevice "Connect to iTunes" гэсэн бичиг гарахад TinyUmbrella-г ажиллуулаад "Exit Recovery" сонгоно.Харин энэ үйлдэл ажиллахгүй байгаа тохиолдолд доорх аргуудийг ашиглан засварлах боломжтой.

Арга 1

1- Fixrecovery татна.
http://cache.firmwareumbrella.com/downloads/fixrecovery-win.zip#
2- Zlib1.dll file-г татна.C:/Windows/System32 дотор хуулж тавина.
http://www.mediafire.com/?s4qp085esc1qngh
3- DFU Mode-д оруулна.
4- Алхам 1т татсан Fixrecovery421-аа ажиллуулна.
5-Автоматаар үйлдэл idevice дээр хийгдэнэ.

Aрга 2
1- c:/windows/system32/drivers/etc/host file-г өөр тийш тасдаж тавина.(Cut+Paste)
2- Sn0wbreeze-v2.6 татна.
3- Оriginal 4.3.2 firmware-аа зааж өгөөд Custom Firmware үүсгэнэ.
4- Дэлгэцэн дээр Custom Firmware үүснэ.
5- Redsn0w_win_0.9.6rc14 татаж авна.
6- Enter pwned DFU mode гэдгийг сонгоод DFU-д оруулна.
8- iТunes-аа ажиллуулаад shift+restore дараад custom firmware-аа зааж өгнө.

ipswDownloader


Redsn0w , PwnageTools , Sn0wbreeze Jailbreak багажууд маань заавал Apple-н Stock Firmware шаарддаг.JB хийх болгондоо энэ тэрүүгээр IPSW хайж багагүй цаг иддэг.Харин энэ шинээр гарсан шинэ багаж маань ажилийг нилээн хөнгөчлөх болов уу гэж бодож байна.Хэрэгтэй гэсэн Stock Firmware-аа татахаас гадна Mac хувилбарт нь тухайн iOS-г ямар багажаар JB хийх болно.UnLock хийж болох талаар мэдээлэл өгдөг байна.Win хувилбар гарсан ч одоогоор Mac хувилбарт байгаа шигээ нэмэлт мэдээлэл өгөхгүй байгаа.
Win хувилбарыг татах бол эндээс [Net Framework суулгагдсан байх шаардлагатай]

Sn0wbreeze 2.6 [Custom iOS 4.3.2 үүсгэх][Untethered JB]

Шинэ гарсан  Sn0wbreeze 2.6-аар Unlock хийж болох Baseband-aa хадгалан Custom 4.3.2 Firmware үүсгэх боломжтой боллоо.Энэхүү багаж маань PwnageTools-н Windows хувилбар ба Baseband-г өсгөдөггүй Custom Firmware үүсгэдэг багаж юм.Ингэсэнээр iOS 4.3.2 дээр хуучин Unlock хийж болох эдгээр baseband-тай [01.59.00 / 04.26.08 / 05.11.07 / 05.12.01 / 05.13.04 / 06.15.00] хэрэглэгчид Unlock хийж болох юм.

Шаардагдах зүйлс

  • iTunes 10.2.2
  • Download iOS 4.2.1
  • Download Sn0wbreeze 2.6
  • Зааварын хувьд урьдийн хувилбаруудтайгаа адилхан ба эндээс харна уу.
Unlock
  • Ultrasn0w 1.2.1 oдоогоор iOS 4.3.1 дээр эвдэрсэн байгаа тул Cydia-с "Ultrasn0w Fixer for 4.3.2" татан авч суулгана уу.
  • Дэмжиж буй Baseband-ууд [01.59.00 / 04.26.08 / 05.11.07 / 05.12.01 / 05.13.04 / 06.15.00]
  • Ultrasn0w 1.2.2 is out and now supports old basebands on iOS 4.3.2

Redsn0w 0.9.6rc13 [iOS 4.3.2] Untethered JB


Санамсаргүй болон санаатай iOS 4.3.2 руу Update хийсэн хэрэглэгчид Redsn0w 0.9.6rc13-р iOS 4.3.2 дээр Untethered JB хийх боломжтой боллоо.Зааварын хувьд өмнөх хувилбаруудтайгаа адилхан тул эндээс харна уу.
Санамж : Ultrasn0w-р Unlockers-ууд Redsn0w-н оронд зөвхөн Pwnage Tools [Mac] болон Sn0wbreeze[Win] л хэрэглэнэ үү.
UPDATE #1: “Ultrasn0w Fixer For 4.3.2” гарсан бөгөөд Ultrasn0w 1.2.1 iOS 4.3.2-г дэмждэг болсон байна.Хэдийгээд тийм боловч зөвхөн [01.59.00 / 04.26.08 / 05.11.07 / 05.12.01 / 05.13.04 / 06.15.00] дэмжих тул iOS 4.3.2 дээр эдгээр baseband-г Unlock хийхийн тулд зөвхөн Sn0wbreeze болон PwnageTools ашиглана уу.Энэ 2 багаж маань одоогоор 4.3.2 дээр Tethered JB хийж байгаа болно.Untethered JB is in works...
UPDATE #2 Redsn0w 0.9.6rc 14 гарсан ба iPhone 4-г дэмждэг болсон байна.
  • Redsn0w 0.9.6rc 14 Win
  • Redsn0w 0.9.6rc 14 Mac
Шаардагдах зүйлс
  • iTunes 10.2.2
  • iOS 4.3.2 руу Update/Restore хийгдсэн байх.
Алхам 1 Download iOS 4.3.2 , iTunes-аар Update/Restore хийнэ.
Алхам 2 Download Redsn0w 0.9.6rc13 [Win] болон [Мас]
Aлхам 3 Redsn0w-аа ажиллуулаад Browse-д Алхам 1т татаж авсан Stock Firmware-аа зааж өгнө.
Алхам 4 Install Cydia-г сонгоод Next дарна.
Алхам 5 iDevice-аа унтраагаад DFU mode-д оруулахад бэлэн болсон бол Next дарна.
Алхам 6
DFU Mode-д оруулна.

  • Sleep /Power/ button 3 секунд дарж iDevice-аа асаана
  • Sleep /Power/ button-оо тавилгүйгээр Home button-н хамт 10 секунд дарна
  • Sleep /Power/ button-oo тавиад , Home button-oo атгасан хэвээр 15 секунд болно.
Алхам 7
Хүлээхийн жаргал эдлээд хэдэн минут зүгээр хараад суух л үлдлээ.

Enjoy your jailbroken 4.3.2 !!!

sn0wbreeze 2.5 [Custom Firmware 4.3.1 үүсгэх]


Энэхүү багаж маань PwnageTools-н Windows хувилбар ба Baseband-г өсгөдөггүй Custom Firmware үүсгэдэг багаж юм.Ингэсэнээр iOS 4.3.1 дээр хуучин Unlock baseband-тай хэрэглэгчид Unlock хийж болох юм.

Update #1
  •  Ultrasn0w 1.2.1 гарсан ба iOS 4.3.1 дээр доорхи baseband-тай бол Unlock хийх боломжтой болсон. Basebands [01.59.00 / 04.26.08 / 05.11.07 / 05.12.01 / 05.13.04 / 06.15.00]
Sn0wbreeze 2.5.1 гарсан ба доорхи нэмэлтүүд багтсан байна.
  • Cydia 1.1.
  • iPhone 3GS  iPad 06.15.00 baseband flash хийх боломжтой болсон.
  • Animate (Animated Boot Logos) дэмждэг болсон
  • Added afc2
  • Apple TV 2 дэмждэг болсон
  • Apple TV 2 DFUд оруулах заавар
  • Hacktivated devices-д гарсан Youtube-н гэмтлийг зассан
  • iPhone 3GS old-bootrom гарч байсан [Error 37] засагдсан.

Redsn0w 0.9.6 RC9 [Untethered Jailbreak iOS 4.3.1]

Санамж : Unlocker-ууд Redsn0w-н оронд Sn0wbreeze 2.5[Windows] эсвэл Pwnage Tools 4.3[Mac] хэрэглэнэ үү.
[Baseband 6.15-тай бол Stock Firmware-р Restore хийхэд алдаа заах тул Redsn0w-н оронд Sn0wbreeze хэрэглэнэ.]
Update #1
  •  Redsn0w 0.9.6 RC12 гарсан бөгөөд Boot Logo нэмэх сонголт шинээр нэмэгдсэн болно.Татах бол эндээс.Зааварын хувьд RC9-тайгаа адилхан.
Дэмжих төхөөрөмж
  • iPad 2-оос бусад бүх iDevice
  • iTunes 10.2.1
Харин Unlock хийх шаардлагагүй бол доорхи зааварын дагуу Untethered JB iOS 4.3.1 хийнэ үү.

SSH гэж юу вэ ? Хэрхэн SSH хийх вэ?


Jailbreak-н нийгэмд олон сонсогддог нэг нэр томьёо бол яах аргагүй SSH[Secure Shell], юм.Үүнийг яагаад хэрэглэдэг болон юунд хэрэгтэйг тайлбарлахыг хичээе.
Энгийн үгээр тайлбарлахад энэ маань iDevice руугаа өөр төхөөрөмжөөс холбогдох/PC&MAC/ ахисан шатны нэг төрөл юм.Үүний тусламжтайгаар iDevice-ны HardDrive /Root Folder/ руу холбогдож ямар нэгэн гэмтэлтэй File засварлах ,компьтер <-> iDevice 2-н хооронд File зөөвөрлөх, хуулах/зураг видеог/ , Boot Logo өөрчлөх , iDevice-н password-оо мартсан тохиолдолд сэргээх гэм мэт олон зүйлсийг хийдэг.

PowerUp [Jailbreak Tweak]

Sleep/Power товчоо удаан дарахад "Slide to power off" буюу унтраах товч гарч ирдэг шүү дээ.Тэгэхээр ганцхан унтраах товч хангалтгүй гэж үзэж байгаа хэрэглэгчид PowerUp-г суулгаж Power Off-с гадна "Respring" болон "Reboot буюу Restart" хийх гэсэн 2 сонголтыг нэмж оруулж болох юм.
Анхаар - Энэхүү tweaks SBsettings-д байдаг унтраах болон Restart хийх функцтай яг адилхан үүрэгтэй болохоор хэрвээ SBsettings-н хэрэглэгч бол үүнийг суулгах хэрэггүй.Адил үүрэгтэй учраас Crash болох болно.
 
  • Cydia > Search > PowerUp > Суулгах





Хэрэв SBsettings-н хэрэглэгч мөртлөө яаж Reboot хийх талаар мэдэхгүй бол
  • Эхлээд SBsettings-ээ идэхжүүлээд "Power" гэсэн товчин дээр дарна.Ингэснээр "Reboot" болон Power Off & Respring гэх сонголтууд гарч ирнэ.
  •  Mөн Jailbreak талаар сайн мэдэхгүй шинэ хэрэглэгчид SBsettings-н талаармэдэхийг хүсвэл эндээс үзнэ үү !

Sn0wbreeze 2.2[Custom Firmware 4.2.1 үүсгэх]

Удаан хүлээлгэсэн Sn0wbreeze-н шинэ хувилбар гарлаа.Энэхүү багаж маань PwnageTools-н Windows хувилбар ба Baseband-г өсгөдөггүй Custom Firmware үүсгэдэг багаж юм.Үүсгэсэн Custom Firmware-ээр Restore хийсэний дараа iDevice-д шууд Jailbreak хийгдэх ба үүсгэхэд багагүй хугацаа болдог, энэ хооронд хүлээх зуураа уйдаагаа тайлах зорилгоор хөгжүүлэгч iH8sn0w маань шинэ Sn0wbreeze-дээ Pacman нэмж оруулсан байна.Мөн энэ хувилбартаа саяхан гарсан Greenpoison-ны Exploit-г ашиглаж Untethered JB болон Animated Boot Logo-г мөн нэмж оруулсан байна.
[Fix for iBook мөн орсон болно]
Дэмжих төхөөрөмж
  • iPhone 3G, 3GS, 4
  • iPod touch 2G, 3G, 4G [Untethered JB]
  • iPad [Untethered JB]

Greenpois0n RC5 Beta4 Verizon iPhone 4 [CDMA] Jailbreak

Хамгийн сүүлд гараад байгаа Greenpois0n RC5 beta4Verizon iPhone 4 iOS 4.2.6-г Jailbreak хийж байгаа бөгөөд зааварын хувьд өмнөхтэйгээ адилхан тул эндээс үзнэ үү.Мөн Greenpois0nэндээс татна уу.

RecoveryGuard

Энэхүү Cydia Tweaks нь iDevice-aa санамсаргүй Update  хийчихдэг хүмүүст их хэрэг болох боловуу гэж бодож байна.Энэ маань iTunes-г хуурдаг ба нэг ёсны iDevice-г үргэлж хамгийн сүүлийн үеийн iOS-тай байна гэдэгт итгүүлдэг юм.Жишээ нь : iDevice iOS 4.1 байлаа гэж бодьё.iTunes-д ажиллуулах болгонд iOS 4.2.1 руу Update хий гээд сануулга гарч ирдэгийг болиулах чадвартай юм..Mөн iTunes iDevice-г зарим тохиолдолд Recovery Mode-д оруулчихдаг.Түүнээс мөн хамгаалах бололтой.Юутай ч суулгасан байхад илүүдэхгүй ба устгахыг хүсвэл Cydia-с хялбархан бусад Package-уудын адилаар устгах боломжтой.
Суулгах
  • Cydia > Manage > Source > Edit > Add > http://cydia.pushfix.info > source-г нэмээд > RecoveryGuard > -г суулгана.
Дэмжих төхөөрөмж
Бүх iDevice

iPhone 4 | Baseband-аа өсгөлгүй iOS 4.2.1 руу шинэчлэл хийх[Baseband 01.59]

Энэхүү арга зөвхөн iPhone 4 дээр ажиллана.iPhone 4 Baseband 01.59.00-тай бол энэхүү аргийг ашиглан Baseband 01.59-ээ өсгөлгүй  iOS 4.2.1  руу  шинэчлэлт хийж болно.Энэхүү бичлэг нь 4.1 руу шинэчлэлт хийх бичлэг гэж оруулж байсан ба процесс нь адилхан тул хуучин зургуудаа ашиглан зарим шаардлагатай хийх үйлдэлийг өөрчлөн оруулсан болно.
САНАМЖ : Энэхүү багажийг ашиглах эсэх нь таниас хамаарах бөгөөд ашигласнаас үүдэн гарч болох аливаа эрсдэл болон гарсан гэмтэлийг та өөрөө хүлээнэ гэдгийг сануулъя!!! Хэрвээ та зааврыг уншаад ойлгохгүй эсвэл юу хийж байгаагаа мэдэхгүй байгаа бол мэргэжлийн хүмүүст хандана уу.

GreenPoison RC5 Untethered Jailbreak iOS 4.2.1[Win+Mac OS]

Mac OS болон Windows хувилбар 2уулаа гарсан ба зөвхөн iOS 4.2.1 дээр Untethered JB хийх болно.Энэ хувилбар маань 4.2b3-н SHSH blobs хэрэглэхгүйгээрээ давуу талтай боловч сул тал нь гэвэл таны утасыг Hacktivation [Aлбан ёсны Сим Карт шаардагдана] хийж чадахгүй.Харин бусад төхөөрөмж аctivation хийх шаардлагагүй тул энэ хамаагүй.Зааварын хувьд Win+Mac OS 2уулаа адилхан.
  • Хэрвээ hacktivation хийхийг хүсэж байгаа бол Greenpois0n-гоор JB хийсэний дараагаар Redsn0w 0.9.6 RC 12 аар Hacktivation хийнэ.
Дэмжих төхөөрөмжүүд
  • iPhone 3GS
  • iPhone 4
  • iPod touch 2G/3G/4G
  • iPad
  • Apple TV 2G

VLC Player

iDevice-даа video хийхдээ байнга mp4 руу хувиргаад төвөгтэй байдаг гэдэгтэй маргах хүн байхгүй байх.Windows болон Мас ОS хэрэглэгчдэд VLC player oлон төрлийн формат [WMV, AVI, FLV гэх мэт]унших чадвартай гэдгээрээ аль хэдийнээ танил болсон.Харин саяхан албан ёсны бус апп нь AppStore-д орсон ч хэд хоноод л хасагдчихсан.VLC player-н хөгжүүлэгч нь Appstore-с хасах хүсэлт гаргасан бололтой.Нэгэнт хасагдсан болохоор ашиглахыг хүсвэл Installous-с татан авч хэрэглэж болно.Мөн албан ёсны бус хувилбар тул олон алдаа мядагтай ажиллаж байгаа талаар олон хэрэглэгчид гомдоллосон байсан.Аppstore-с хасагдаад удаагүй байтал үүний албан ёсны хувилбар нь Cydia-д мэндэлжээ.VideoLan буюу VLC player-г 1996 онд хэсэг Францын оюутанууд зохион бүтээж байсан юм.Ингээд дэлгэрэнгүй хэрхэн суулгах болон яаж ажиллуулах талаар уншина уу

Downgrade Baseband 6.15 to 5.13 [Зөвхөн iPhone 3G Bootloader 5.8]

Baseband 6.15.00-тай iPhone 3G bootloader 5.8 тай хэрэглэгчид энэхүү аргийг хэрэглэж Baseband-аа буулгаж болно.Bootloader-н хувилбарыг мэдэхийг хүсвэл www.ih8sn0w.com-ooс "f0recast" татаж авна.Утсаа PC-дээ залгаад ажиллуулахад утасны талаар мэдээлэл өгөх болно.Bootloader-н ард 5.8 гэсэн байвал энэ аргийг ашиглаж iPhone 3G-н Baseband 6.15-г 5.13 болгож болно.



Шаардагдах зүйлс
  • Jailbreak хийгдсэн iPhone 3G [Bootloader 5.8 байх]
  • Cydia-с "FuzzyBand" суулгасан байх
  • Cydia-с "afc2add" суулгасан байх
  • i-FunBox (Win) эсвэл DiskAid (Mac)
  • FuzzyBand-н хамт хэрэглэх "Certificate File"
САНАМЖ : Энэхүү багажийг ашиглах эсэх нь таниас хамаарах бөгөөд ашигласнаас үүдэн гарч болох аливаа эрсдэл болон гарсан гэмтэлийг та өөрөө хүлээнэ гэдгийг сануулъя!!!

Хэрвээ та зааврыг уншаад ойлгохгүй эсвэл юу хийж байгаагаа мэдэхгүй байгаа бол энэхүү зааварыг дагалгүй мэргэжлийн хүнд хандахыг зөвлөе !

Synchronicity v2.0


iDevice руугаа Music , Photos , Songs "Sync" хийж байхад утсаа ашиглаж болдоггүй шүү дээ.Одоо харин "Synchronicity v2.0" суулгаснаар та iDevice-аа "Sync" хийж байх явцад ашигладаг болох юм.Утсаар ярих ,тоглох, гэх мэт.Status Bar дээр "Sync" хийж байгаа нь Sigma-р дүрслэгдэж гарна.
Санамж :
  • "Sync" хийж байх явцад File-н гэмтэл гарч болзошгүй тул "iPod Library" руу орж болохгүй.
  • Ажилуулж байгаа Арр болон Тоглоом чинь "Update" хийгдэж байгаа тохиолдолд шууд гарах болно
  • iDevice удаан ажилгаатай болохийг үгүйсгэхгүй.
Суулгах Заавар
  • Cydia > Manage > Source > Edit > Add >http://cydia.xsellize.com болон http://sinfuliphonerepo.com 2-н аль нэгийг нэмж Source-c нь "Synchronicity" суулгана.
  • Wifi байхгүй Deb file-aaр татахыг хүсвэл эндээс татаж авч болно..Deb File хэрхэн суулгах талаар эндээс үзнэ үү.
Synchronicity v2.0 дахь сайжруулалт
  • iOS 3.х.х-г дэмждэг болсон [Өмнө нь зөвхөн 4.x.x дээр ажилладаг байсан]
  • Алдаанууд засагдсан
  • Өмнөх хувилбарт байсан улаан өнгөтэй Status Bar-н оронд "Sigma" дүрс Status Bar дээр гардаг болсон.