SBsettings-н талаар,Mөн хэрхэн Rotation-г хаах талаар

 Ихэнхи хүмүүст тулгамддаг нэг асуудал бол яах аргагүй Wifi 3G гэх мэт бас бус зүйлүүдийг заавал Settings рүүгээ орж асааж унтраах юм.Бидний зарим нь бол залхуу хүрээд унтраалгүй тэр чигт нь орхичихно.Ингэсэн нь амар ч гэсэн таны цэнэг хурдан дуусчихдаг. Тэгүүл SBsettings-н тусламжтайгаар хэрхэн өөрийн утасныхаа хамгийн их хэрэглэдэг зүйлүүдээ хялбар аргаар асааж унтраах аргийг танд хэлж өгье.Мөн хэвтэж байх үедээ Safari болон iPod music сонсож байхад дэлгэц хажуу тийшээгээ Rotate хийгээд төвөгтэй байдаг шүү дээ.Түүнийг хэрхэн хаахийг НЭМЭЛТ гэсэн хэсэгт давхар бичлээ.Ингээд олон юм нуршилгүй хаанаас татах болон хэрхэн ажиллуулахыг дэлгэрэнгүй үзнэ үү.


 1.Сydia > Manage > Sources > Bigboss source руу орж > SBsettings & Activator  татаж авна.
  • Mөн та Аctivator-г ашиглаж утасныхаа дуртай товчлуурнуудын үүргийг өөрчилж болно.Аль нэг товчийг нэг дарвал ингэнэ ,удаан дарвал тэгнэ гэх мэт тохиргоонууд хийж болно,
  • Жишээ нь чихэвчнийхээ button-г нэг дарахад дуу солигдоно мөн удаан дарвал тоглуулж буй дууг зогсоох гэх мэт болгож болно гэсэн үг юм.


2.Oдоо харин дээрхи 2-г суулгасан бол Settings руугаа ороод > Аctivator руу орж хэрхэн SBsettings-ээ идэвжүүлэх тохиргоог сонгоно.


3.Аnywhere*  руугаа ороод  >  Status bar -aa доош нь гулсуулахад (Swipe Down) SBsettings-г идэвхихүүлнэ гэдгийг сонгоно.Мэдээж та хүссэнээрээ өөрчлөх боломжтой.Гэхдээ доош нь гулсуулж гаргах нь илүү амар болохоор энийг сонголоо.

*Anywhere-Энэ таныг sms бичиж байхад эсвэл ямар нэг Application aжилуулж байхад,ямар ч тохиолдолд SB settings-г ажилуулж болгоно гэсэн үг


Нэмэлт

4. Бас нэг зүйл бол хэвтэж байхдаа дуу сонсох  эсвэл Safari хэрэглэж байхад утас тань хажуу тийшээгээ Rotate хийчээд байдаг шүү дээ. Миний хувьд бол энэ бараг хэрэг болдоггүй харин ч төвөгтэй санагддаг.Тэгүүл энийг амархан нээж хаах тохиргоог дээрхи зургийн адил SBsettings-дээ Rotation toggle-г нэмж оруулна.Ингээд хэрэглэх үедээ ажилуулаад , шаардлагагүй гэсэн үедээ амархан унтраадаг болох юм.

Тэгэхийн тулд Cydia  руугаа ороод > Manage > Sources > Bigboss sources руу ороод > Rotation inhibitor-г татаж суулгана.

5.Ингээд суулгасан бол SBsettings-нхээ Моre руу ороод > Шаардлагатай гэсэн 3G Wifi гэх мэт тохиргоонуудаа нээж мөн байрлалуудийг нь Моve Rows дээр дарж чирэх замаар өөрчилж болно.


6.Mөн SBsettings-н Power гэсэн товчин дээр дарж нэмэлт Reboot ,Power Off ,Lock ,Safe Mode байрладаг байгаа.
  • Power/Sleep button эвдэрсэн тохиолдолд Lock-г ашиглаж түгжиж болно.
  • Safe Mode -Хэрэв та Cydia-с ямар нэгэн юм татахад утас тань crash болоод байвал энэхүү mode-г ашиглаж хамгийн сүүлд суулгасан тэр юмаа устгаж Reboot хийхэд таны iDevice буцаад хэвийн байдалд орох болно.

  • Ингээд эдгээр тохиргоонууд нь таны цагийг хэмнээд зогсохгүй хэрэглэхэд амар боллоо.
Танд бага ч гэсэн тус болсон болов уу гэж найдаж байна. :-)

4 Comments:

Anonymous said...

heregtei yum bnaa zarimiin joohon oilgosonguie tegehdee zugeeree oroldoj bgaad boloh bhaa bayarlalaa adminaa

us3r129 said...

хэхэ аль хэсгийн ойлгохгүй байна.Би нэмээд тайлбар оруулаад өгье.Уг нь хэцүү биш л дээ ерөнхий ойлголт авсан бол өөрөө сайн оролдож байгаад үзээрэй.Нойрмог байсан болохоор жаахан замбараагүй биччихэж ;-)

Anonymous said...

This graph is going sexcam to be disappointed or even hurt, if they haven't learned that the interview.

Also visit my webpage sex chat

jasonbob said...

kd 10
off white shoes
jordan 1 low
pandora jewelry official site
jordan 6
jordan 1 high
kenzo
kawhi leonard shoes
yeezy 350
yeezy boost 350

Post a Comment

Блогт минь сэтгэгдэл үлдээж бaйгаад баярлалаа.
Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: Админ