PowerUp [Jailbreak Tweak]

Sleep/Power товчоо удаан дарахад "Slide to power off" буюу унтраах товч гарч ирдэг шүү дээ.Тэгэхээр ганцхан унтраах товч хангалтгүй гэж үзэж байгаа хэрэглэгчид PowerUp-г суулгаж Power Off-с гадна "Respring" болон "Reboot буюу Restart" хийх гэсэн 2 сонголтыг нэмж оруулж болох юм.
Анхаар - Энэхүү tweaks SBsettings-д байдаг унтраах болон Restart хийх функцтай яг адилхан үүрэгтэй болохоор хэрвээ SBsettings-н хэрэглэгч бол үүнийг суулгах хэрэггүй.Адил үүрэгтэй учраас Crash болох болно.
 
  • Cydia > Search > PowerUp > Суулгах





Хэрэв SBsettings-н хэрэглэгч мөртлөө яаж Reboot хийх талаар мэдэхгүй бол
  • Эхлээд SBsettings-ээ идэхжүүлээд "Power" гэсэн товчин дээр дарна.Ингэснээр "Reboot" болон Power Off & Respring гэх сонголтууд гарч ирнэ.
  •  Mөн Jailbreak талаар сайн мэдэхгүй шинэ хэрэглэгчид SBsettings-н талаармэдэхийг хүсвэл эндээс үзнэ үү !

Sn0wbreeze 2.2[Custom Firmware 4.2.1 үүсгэх]

Удаан хүлээлгэсэн Sn0wbreeze-н шинэ хувилбар гарлаа.Энэхүү багаж маань PwnageTools-н Windows хувилбар ба Baseband-г өсгөдөггүй Custom Firmware үүсгэдэг багаж юм.Үүсгэсэн Custom Firmware-ээр Restore хийсэний дараа iDevice-д шууд Jailbreak хийгдэх ба үүсгэхэд багагүй хугацаа болдог, энэ хооронд хүлээх зуураа уйдаагаа тайлах зорилгоор хөгжүүлэгч iH8sn0w маань шинэ Sn0wbreeze-дээ Pacman нэмж оруулсан байна.Мөн энэ хувилбартаа саяхан гарсан Greenpoison-ны Exploit-г ашиглаж Untethered JB болон Animated Boot Logo-г мөн нэмж оруулсан байна.
[Fix for iBook мөн орсон болно]
Дэмжих төхөөрөмж
  • iPhone 3G, 3GS, 4
  • iPod touch 2G, 3G, 4G [Untethered JB]
  • iPad [Untethered JB]

Greenpois0n RC5 Beta4 Verizon iPhone 4 [CDMA] Jailbreak

Хамгийн сүүлд гараад байгаа Greenpois0n RC5 beta4Verizon iPhone 4 iOS 4.2.6-г Jailbreak хийж байгаа бөгөөд зааварын хувьд өмнөхтэйгээ адилхан тул эндээс үзнэ үү.Мөн Greenpois0nэндээс татна уу.

RecoveryGuard

Энэхүү Cydia Tweaks нь iDevice-aa санамсаргүй Update  хийчихдэг хүмүүст их хэрэг болох боловуу гэж бодож байна.Энэ маань iTunes-г хуурдаг ба нэг ёсны iDevice-г үргэлж хамгийн сүүлийн үеийн iOS-тай байна гэдэгт итгүүлдэг юм.Жишээ нь : iDevice iOS 4.1 байлаа гэж бодьё.iTunes-д ажиллуулах болгонд iOS 4.2.1 руу Update хий гээд сануулга гарч ирдэгийг болиулах чадвартай юм..Mөн iTunes iDevice-г зарим тохиолдолд Recovery Mode-д оруулчихдаг.Түүнээс мөн хамгаалах бололтой.Юутай ч суулгасан байхад илүүдэхгүй ба устгахыг хүсвэл Cydia-с хялбархан бусад Package-уудын адилаар устгах боломжтой.
Суулгах
  • Cydia > Manage > Source > Edit > Add > http://cydia.pushfix.info > source-г нэмээд > RecoveryGuard > -г суулгана.
Дэмжих төхөөрөмж
Бүх iDevice

iPhone 4 | Baseband-аа өсгөлгүй iOS 4.2.1 руу шинэчлэл хийх[Baseband 01.59]

Энэхүү арга зөвхөн iPhone 4 дээр ажиллана.iPhone 4 Baseband 01.59.00-тай бол энэхүү аргийг ашиглан Baseband 01.59-ээ өсгөлгүй  iOS 4.2.1  руу  шинэчлэлт хийж болно.Энэхүү бичлэг нь 4.1 руу шинэчлэлт хийх бичлэг гэж оруулж байсан ба процесс нь адилхан тул хуучин зургуудаа ашиглан зарим шаардлагатай хийх үйлдэлийг өөрчлөн оруулсан болно.
САНАМЖ : Энэхүү багажийг ашиглах эсэх нь таниас хамаарах бөгөөд ашигласнаас үүдэн гарч болох аливаа эрсдэл болон гарсан гэмтэлийг та өөрөө хүлээнэ гэдгийг сануулъя!!! Хэрвээ та зааврыг уншаад ойлгохгүй эсвэл юу хийж байгаагаа мэдэхгүй байгаа бол мэргэжлийн хүмүүст хандана уу.

GreenPoison RC5 Untethered Jailbreak iOS 4.2.1[Win+Mac OS]

Mac OS болон Windows хувилбар 2уулаа гарсан ба зөвхөн iOS 4.2.1 дээр Untethered JB хийх болно.Энэ хувилбар маань 4.2b3-н SHSH blobs хэрэглэхгүйгээрээ давуу талтай боловч сул тал нь гэвэл таны утасыг Hacktivation [Aлбан ёсны Сим Карт шаардагдана] хийж чадахгүй.Харин бусад төхөөрөмж аctivation хийх шаардлагагүй тул энэ хамаагүй.Зааварын хувьд Win+Mac OS 2уулаа адилхан.
  • Хэрвээ hacktivation хийхийг хүсэж байгаа бол Greenpois0n-гоор JB хийсэний дараагаар Redsn0w 0.9.6 RC 12 аар Hacktivation хийнэ.
Дэмжих төхөөрөмжүүд
  • iPhone 3GS
  • iPhone 4
  • iPod touch 2G/3G/4G
  • iPad
  • Apple TV 2G

VLC Player

iDevice-даа video хийхдээ байнга mp4 руу хувиргаад төвөгтэй байдаг гэдэгтэй маргах хүн байхгүй байх.Windows болон Мас ОS хэрэглэгчдэд VLC player oлон төрлийн формат [WMV, AVI, FLV гэх мэт]унших чадвартай гэдгээрээ аль хэдийнээ танил болсон.Харин саяхан албан ёсны бус апп нь AppStore-д орсон ч хэд хоноод л хасагдчихсан.VLC player-н хөгжүүлэгч нь Appstore-с хасах хүсэлт гаргасан бололтой.Нэгэнт хасагдсан болохоор ашиглахыг хүсвэл Installous-с татан авч хэрэглэж болно.Мөн албан ёсны бус хувилбар тул олон алдаа мядагтай ажиллаж байгаа талаар олон хэрэглэгчид гомдоллосон байсан.Аppstore-с хасагдаад удаагүй байтал үүний албан ёсны хувилбар нь Cydia-д мэндэлжээ.VideoLan буюу VLC player-г 1996 онд хэсэг Францын оюутанууд зохион бүтээж байсан юм.Ингээд дэлгэрэнгүй хэрхэн суулгах болон яаж ажиллуулах талаар уншина уу

Downgrade Baseband 6.15 to 5.13 [Зөвхөн iPhone 3G Bootloader 5.8]

Baseband 6.15.00-тай iPhone 3G bootloader 5.8 тай хэрэглэгчид энэхүү аргийг хэрэглэж Baseband-аа буулгаж болно.Bootloader-н хувилбарыг мэдэхийг хүсвэл www.ih8sn0w.com-ooс "f0recast" татаж авна.Утсаа PC-дээ залгаад ажиллуулахад утасны талаар мэдээлэл өгөх болно.Bootloader-н ард 5.8 гэсэн байвал энэ аргийг ашиглаж iPhone 3G-н Baseband 6.15-г 5.13 болгож болно.



Шаардагдах зүйлс
  • Jailbreak хийгдсэн iPhone 3G [Bootloader 5.8 байх]
  • Cydia-с "FuzzyBand" суулгасан байх
  • Cydia-с "afc2add" суулгасан байх
  • i-FunBox (Win) эсвэл DiskAid (Mac)
  • FuzzyBand-н хамт хэрэглэх "Certificate File"
САНАМЖ : Энэхүү багажийг ашиглах эсэх нь таниас хамаарах бөгөөд ашигласнаас үүдэн гарч болох аливаа эрсдэл болон гарсан гэмтэлийг та өөрөө хүлээнэ гэдгийг сануулъя!!!

Хэрвээ та зааврыг уншаад ойлгохгүй эсвэл юу хийж байгаагаа мэдэхгүй байгаа бол энэхүү зааварыг дагалгүй мэргэжлийн хүнд хандахыг зөвлөе !

Synchronicity v2.0


iDevice руугаа Music , Photos , Songs "Sync" хийж байхад утсаа ашиглаж болдоггүй шүү дээ.Одоо харин "Synchronicity v2.0" суулгаснаар та iDevice-аа "Sync" хийж байх явцад ашигладаг болох юм.Утсаар ярих ,тоглох, гэх мэт.Status Bar дээр "Sync" хийж байгаа нь Sigma-р дүрслэгдэж гарна.
Санамж :
  • "Sync" хийж байх явцад File-н гэмтэл гарч болзошгүй тул "iPod Library" руу орж болохгүй.
  • Ажилуулж байгаа Арр болон Тоглоом чинь "Update" хийгдэж байгаа тохиолдолд шууд гарах болно
  • iDevice удаан ажилгаатай болохийг үгүйсгэхгүй.
Суулгах Заавар
  • Cydia > Manage > Source > Edit > Add >http://cydia.xsellize.com болон http://sinfuliphonerepo.com 2-н аль нэгийг нэмж Source-c нь "Synchronicity" суулгана.
  • Wifi байхгүй Deb file-aaр татахыг хүсвэл эндээс татаж авч болно..Deb File хэрхэн суулгах талаар эндээс үзнэ үү.
Synchronicity v2.0 дахь сайжруулалт
  • iOS 3.х.х-г дэмждэг болсон [Өмнө нь зөвхөн 4.x.x дээр ажилладаг байсан]
  • Алдаанууд засагдсан
  • Өмнөх хувилбарт байсан улаан өнгөтэй Status Bar-н оронд "Sigma" дүрс Status Bar дээр гардаг болсон.