Gridlock [Cydia Tweak]

Gridlock хэмээх Cydia Tweak-н тусламжтайгаар дэлгэцэн дээрх аппс-уудаа дуртай газраа бaйрлуулах боломжтой боллоо.
Суулгах
  • Cydia > Manage > Sources > Edit > Add > sinfuliphonerepo.com эсвэл cydia.xsellize.com-с кракдсан хувилбарыг суулгах боломжтой.
  • Суулгаж дууссаны дараагаар Reboot эсвэл Respring
Тохиргоо
  • Суулгаж дууссаны дараагаар ямар нэгэн тохиргоо хэрэггүй бөгөөд ямар ч хамаагүй апп дээр удаан чичирч эхэлтэл нь дараад хүссэн газраа хүссэн апп-аа зөөх боломжтой.
Good Luck!

WifiIcon & AirplaneIcon[Cydia Tweak]


Энэхүү 2 Tweaks-г суулгаснаар Wifi & Airplane Mode 2-г дэлгэцэн дээр авчрах юм.Хэдийгээр SBsettings ашиглаж энэ 2-г хурдан асааж унтрааж болох ч танд илүүдэхгүй гэж бодож байна.Ялангуяа олон хэрэглэгчид Gevey Sim ашиглаж байгаа учраас Airplane Mode-оо асааж унтраах үедээ заавал дахин дахин Settings руу орох шаардлагагүй боллоо.
Суулгах
  • Cydia > Search > WifiIcon
  • Cydia > Search > AirplaneIcon

CustomLock[Cydia Tweak]

Custom Lock хэмээх tweaks нь Lockscreen дахь том цагны оронд хүссэн зүйлээ бичиж оруулах боломж олгодог Tweaks юм.
Суулгах
  • Сydia > Search > CustomLock эсвэл http://rpetri.ch/repo/ -оос суулгаж болно.

Label Slide [Cydia Tweak]


Энэхүү шинэ Тweak маань Lockscreen-д байрлах "Slide to Unlock" гэсэн түгжээ тайлах бичгийг хүссэнээрээ өөрчлөн дуртай зүйлээ бичих боломж олгодог юм
Суулгах
  • Cydia > Search > LabelSlide эсвэл Bigboss repo-с үнэгүй суулгах боломжтой.
  • Эсвэл Cydia-д http://abart97.com/betarepo гэсэн repo-г нэмж суулгах боломжтой.
Тохиргоо
  • Settings > LabelSlide > Enabled болон Custom Label-г "On" болгоод Custom Label-н доор байрлах хэсэгт өөрийн хүссэн зүйлээ бичнэ.

Jailbreakme 3.0 !!![Untethered JB]


Олон хэрэглэгчидийн  тэр тусмаа iPad 2-тай хэрэглэгчдийн удаан хүлээсэн хамгийн амархан JB багаж болох Jailbreakme 3.0 гарчээ.Бүх iDevice хэрэглэгчдийн өмнөөс Comex-доо талархал илэрхийлэе!!!

Шаардагдах iOS
  • iPad 1: 4.3 to 4.3.3
  • iPad 2: Зөвхөн 4.3.3
  • iPhone 3GS: 4.3 to 4.3.3
  • iPhone 4: 4.3 to 4.3.3
  • iPhone 4 CDMA: 4.2.6 to 4.2.8
  • iPod touch 3g: 4.3, 4.3.2, 4.3.3
  • iPod touch 4g: 4.3 to 4.3.3
  • Алхам 1: www.JailbreakMe.com руу  iPhone, iPod touch, iPad.-аараа Safari ашиглана орно.
  • Алхам 2: “Free” гэсэн товчин дээр дарна.
  • Алхам 3: “Free”товч “Install” болон өөрчлөгчмөгч түүн дээр дарна.
  • Алхам 4: Cydia автоматаар iPhone, iPad, iPod.touch дээр суугдах болно.
  • Алхам 5: Ингээд л боллоо.[Reboot хийхийг зөвлөе!]

САНАМЖ : Хэрвээ Jailbreakme 3.0-тай холбоотой ямар нэгэн асуудал үүсэн бол Safari дахь Cookies болон Cach-аа цэвэрлэж устгана уу , мөн Multitasking байгаа бүх Аппс-уудыг гаргаад Reboot хийнэ.
  • Mөн Cydia-г суулгаж дууссаны дараа iDevice-д учирч болох ямар нэгэн гадны халдлагаас[hack] хамгаалах үүднээс бүхнийг "PDF Patcher 2"-г Cydia-с суулгахыг зөвлөе!!![Бүх iOS versions]
  • Мөн ямар нэгэн асуудал үүслээ гэхэд Restore хийх боломжоо алдахгүйн тулд яг одоо TinyUmbrella-гаа ашиглан SHSH blobs-оо хадгалх авахыг зөвлөж байна.[Бүх iDevice Хэрэглэгчид]

SuperSlider [Cydia Tweak]


Lockscreen-тай холбоотой маш их Tweaks-ууд ар араасаа гарч байгаа tweaks-уудын нэг болох SuperSlider-г танилцуулая.Энэхүү Tweak маань Lockscreen-ээсээ iDevice дээр байгаа дуртай апп руугаа маш шуурхай түгжээгээ тайлахгүйгээр шууд ажилуулах боломж олгодог юм.Олон хэрэглэгчдийн цаг завыг багагүй хэмнэх боловуу гэж бодож байна.
Шаардлага
  • Jailbreak хийгсэн байх
  • iOS 4 болон үүнээс дээш
Суулгах
  • Cydia > Search > SuperSlider  эсвэл Bigboss repo-с үнэгүй суулгах боломжтой.
Тохиргоо
  • Суулгасаны дараагаар Settings > SuperSlider > Select Application > Ажиллуулахыг хүссэн Апп-аа сонгоно.

Lockdown Pro [Apps болон iDevice дахь зүйлсүүдээ түгжих]


Хэн нэгэн iDevice-г чинь ухаж төвхөнөөд мессеж ,зураг болон хувийн зүйлсүүдийг чинь үзээд төвөгтэй байгаа бол Lockdown Pro таньд яг тохирно.Зөвхөн хувийн зүйлсээ нуух ч биш зарим тохиолдолд таны хэрэгтэй зүйлсүүдийг балчир хүүхдүүд чинь оролдоод хэрэгтэй зүйлсүүдийг устгаад байгаа бол мөн энэ апп таньд их хэрэг болно гэж бодож байна.Ингээд олон юм нуршилгүй дэлгэрэнгүй хэрхэн суулгахыг үзнэ үү.




Categories + CategoriesSB


Олон хуудас apps & тоглоомуудаар дүүрээд замбараагүй харагдахаасаа гадна хэрэгтэй аппс-aa хайхад төвөгтэй санагддаг бол Categories-г санал болгож байна.Cаtegories-н хувьд iOS-н өөрийнх Folder-г бодвол ажиллагаа маш хурдан байдгаас гадна нэг Folder дотор оруулах аппс-д хязгаар байхгүй, дотор нь байгаа аппсуудаа iOS-н фолдер шиг талаар биш нийтэд нь бүгдийг нь харах боломжтой.Хэрхэн суулгах талаар дэлгэрэнгүй үзнэ үү.



PagePusher [Cydia Tweak]

Бусдаас онцгой содон байхыг хүсдэг iDevice хэрэглэгчдээ PagePusher гэх шинэ Cydia Tweak-г санал болгож байна. Номын хуудас эргүүлж байгаа мэт энэ эффектийг доорхи Cydia repo-г нэмээд PagePusher-аа суулгахад л хангалттай бөгөөд ямар нэгэн тохиргоо хийх юмуу шинэ Icon ,Аpp дэлгэцэн дээр үүсэхгүй.
  • Cydia > Manage > Add > http://rpetri.ch/repo> PagePusher
  • Mөн Bigboss repo-с суулгах боломжтой.

SplitMail [New Jailbreak Tweak]

iPad-тай хэрэглэгчдэд нэлээн хэрэг болох нэгэн Tweak-г хүргэж байна.Зурган дээр харагдаж байгаачлан ирсэн Mail-уудаа дотор нь юу юу байгааг маш хурдан харах боломжтой боллоо.
Суулгахыг хүсвэл доорхи Repo-г нэмээд SplitMail суулгах л хангалттай.
  • Cydia >Manage >Add > http://rpetri.ch/repo >SplitMail
Жич :Суулгасны дараагаар ямар нэгэн шинэ Icon юм уу Settings дотор үүсэхгүй.Зүгээр л iPad-aa босоогоор нь барихад [Portrait Mode] л хангалттай.

RecoveryGuard

Энэхүү Cydia Tweaks нь iDevice-aa санамсаргүй Update  хийчихдэг хүмүүст их хэрэг болох боловуу гэж бодож байна.Энэ маань iTunes-г хуурдаг ба нэг ёсны iDevice-г үргэлж хамгийн сүүлийн үеийн iOS-тай байна гэдэгт итгүүлдэг юм.Жишээ нь : iDevice iOS 4.1 байлаа гэж бодьё.iTunes-д ажиллуулах болгонд iOS 4.2.1 руу Update хий гээд сануулга гарч ирдэгийг болиулах чадвартай юм..Mөн iTunes iDevice-г зарим тохиолдолд Recovery Mode-д оруулчихдаг.Түүнээс мөн хамгаалах бололтой.Юутай ч суулгасан байхад илүүдэхгүй ба устгахыг хүсвэл Cydia-с хялбархан бусад Package-уудын адилаар устгах боломжтой.
Суулгах
  • Cydia > Manage > Source > Edit > Add > http://cydia.pushfix.info > source-г нэмээд > RecoveryGuard > -г суулгана.
Дэмжих төхөөрөмж
Бүх iDevice

VLC Player

iDevice-даа video хийхдээ байнга mp4 руу хувиргаад төвөгтэй байдаг гэдэгтэй маргах хүн байхгүй байх.Windows болон Мас ОS хэрэглэгчдэд VLC player oлон төрлийн формат [WMV, AVI, FLV гэх мэт]унших чадвартай гэдгээрээ аль хэдийнээ танил болсон.Харин саяхан албан ёсны бус апп нь AppStore-д орсон ч хэд хоноод л хасагдчихсан.VLC player-н хөгжүүлэгч нь Appstore-с хасах хүсэлт гаргасан бололтой.Нэгэнт хасагдсан болохоор ашиглахыг хүсвэл Installous-с татан авч хэрэглэж болно.Мөн албан ёсны бус хувилбар тул олон алдаа мядагтай ажиллаж байгаа талаар олон хэрэглэгчид гомдоллосон байсан.Аppstore-с хасагдаад удаагүй байтал үүний албан ёсны хувилбар нь Cydia-д мэндэлжээ.VideoLan буюу VLC player-г 1996 онд хэсэг Францын оюутанууд зохион бүтээж байсан юм.Ингээд дэлгэрэнгүй хэрхэн суулгах болон яаж ажиллуулах талаар уншина уу

Synchronicity v2.0


iDevice руугаа Music , Photos , Songs "Sync" хийж байхад утсаа ашиглаж болдоггүй шүү дээ.Одоо харин "Synchronicity v2.0" суулгаснаар та iDevice-аа "Sync" хийж байх явцад ашигладаг болох юм.Утсаар ярих ,тоглох, гэх мэт.Status Bar дээр "Sync" хийж байгаа нь Sigma-р дүрслэгдэж гарна.
Санамж :
  • "Sync" хийж байх явцад File-н гэмтэл гарч болзошгүй тул "iPod Library" руу орж болохгүй.
  • Ажилуулж байгаа Арр болон Тоглоом чинь "Update" хийгдэж байгаа тохиолдолд шууд гарах болно
  • iDevice удаан ажилгаатай болохийг үгүйсгэхгүй.
Суулгах Заавар
  • Cydia > Manage > Source > Edit > Add >http://cydia.xsellize.com болон http://sinfuliphonerepo.com 2-н аль нэгийг нэмж Source-c нь "Synchronicity" суулгана.
  • Wifi байхгүй Deb file-aaр татахыг хүсвэл эндээс татаж авч болно..Deb File хэрхэн суулгах талаар эндээс үзнэ үү.
Synchronicity v2.0 дахь сайжруулалт
  • iOS 3.х.х-г дэмждэг болсон [Өмнө нь зөвхөн 4.x.x дээр ажилладаг байсан]
  • Алдаанууд засагдсан
  • Өмнөх хувилбарт байсан улаан өнгөтэй Status Bar-н оронд "Sigma" дүрс Status Bar дээр гардаг болсон.

Icon Renamer

Cydia Tweaks оруулаагүй удсан байна.Энэ удаад танилцуулж байгаа Tweak бол SpringBoard[Дэлгэц] дээрх Apps & Toглоомнуудын нэрийг солих боломж олгодог юм.Давуу тал нь гэвэл Аpp хэлбэрээр эсвэл Settings-д зай эзлэн суухгүй юм..Cydia-н Bigboss source-с үнэгүй татан авч хэрэглэх боломжтой.


Заавар
  • Cydia > Search > Icon Renamer
  • Icon дээрээ удаан дараад Apps чичирч эхлэх[JiggleMode] үед Icon дээрээ нэг дарж хүссэн нэрээ оруулна.

"StayOpened" AppStore-оосоо гарахгүй Аpps & Games татах...

Appstore-н нэг том дутагдал бол яах аргагүй тоглоом болон application татаж авах үед Appstore хаагдчихдаг.Энэ нь хүмүүст нэлээн төвөгтэй санагддаг.Эргээд Appstore-оо нээгээд дахиж өөр аpps татаад дахиад гарчихна.Энэ үйлдлийг олон удаа давтаж хийх нь хэнд ч тааламжтай санагдахгүй нь ойлгомжтой.Энэхүү AppStore-н асуудлыг StayOpened гэх Jailbreak Тweaks шийдсэн байна.Эндээс JB хийх бас нэгэн давуу талыг харж болох юм.
  • Cydia > Search > StayOpened-г суулгаад > Settings руу ороод StayOpened-г нээнэ.

Хэрхэн Cydia Apps & Package-уудаа нөөцөлж хадгалах вэ ? (Backup)

Утсандаа шинэ iOS суулгаад Jailbreak хийх болгондоо өмнө нь Cydia-аар татаж авсан Apps болон Package-үүдийг бүгдийг нь нэг нэгээр эхнээс нь дахиж суулгах шаардлага гардаг.Энэ нь цаг идсэн нэлээн нилээн төвөгтэй бөгөөд өмнө нь суулгасан бүх юмаа тэр бүр санадаггүй шүү дээ.Тэгвэл та одоо доорхи аргуудын тусламжтайгаар Package-уудаа нөөцөлсөнөөр Restore хийгээд Jailbreak хийсэны дараагаар нөөцөлсөн Package-уудаа эргүүлээд "Sync" хийхэд л
хангалттай.Бүх татаж авсан зүйлүүд яг эргээд хэвэндээ суугдах болно.

SBsettings-н талаар,Mөн хэрхэн Rotation-г хаах талаар

 Ихэнхи хүмүүст тулгамддаг нэг асуудал бол яах аргагүй Wifi 3G гэх мэт бас бус зүйлүүдийг заавал Settings рүүгээ орж асааж унтраах юм.Бидний зарим нь бол залхуу хүрээд унтраалгүй тэр чигт нь орхичихно.Ингэсэн нь амар ч гэсэн таны цэнэг хурдан дуусчихдаг. Тэгүүл SBsettings-н тусламжтайгаар хэрхэн өөрийн утасныхаа хамгийн их хэрэглэдэг зүйлүүдээ хялбар аргаар асааж унтраах аргийг танд хэлж өгье.Мөн хэвтэж байх үедээ Safari болон iPod music сонсож байхад дэлгэц хажуу тийшээгээ Rotate хийгээд төвөгтэй байдаг шүү дээ.Түүнийг хэрхэн хаахийг НЭМЭЛТ гэсэн хэсэгт давхар бичлээ.Ингээд олон юм нуршилгүй хаанаас татах болон хэрхэн ажиллуулахыг дэлгэрэнгүй үзнэ үү.

QuickReply SMS

Таныг тоглож байхад эсвэл ямар нэгэн App ажиллуулж байхад SMS ирвэл та заавал тухайн хэрэглэж байгаа App-аасаа гарах шаардлагатай болдог.Мэдээж ганцхан өгүүлбэр бичиж явуулаад л болчихгүй нь ойлгомжтой. Бичиж дуусчаад дахин App-аа ажиллуулж байхад нөгөө SMS-н хариу ирнэ.Ингээд хэдэн App-н хооронд хэсэг холхих нь хэний ч нээрвийг барах нь мэдээж.Тэгвэл энэхүү SMS App-д зориулсан бяцхан Plug-In суулгасанаар маш хурдан хариу бичих боломжтой болох ба та тухайн хэрэглэж байгаа Apps болон Тоглоомноос огт гарах хэрэггүй болох юм.Мөн утсаа хэрэглээгүй түгжсэн үед ч гэсэн заавал SMS app руу оролгүйгээс шууд LockScreen-ээсээ SMS бичих боломжтой тул таны цагийг их хэмнэнэ гэдэгт итгэж байна.Ингээд цааш нь дэлгэрэнгүйгээр хаанаас татахыг үзнэ үү.

CyDialer

Тэгэхээр iPhone-с дуудлага хийхэд бид хэд хэдэн алхам хийдэг.Үүнд :
  • Утасныхаа түгжээг тайлна.
  • Phone дээрээ дарна.
  • Залгах дугаараа хайна.
  • Залгана.
Харин үүнийг маш хялбарханаар Lockscreen-ээсээ шууд залгах боломжийг CyDialer шийдэж өгсөн байна.Үүнийг суулгасанаар өөрийн хүссэн дугаар луугаа шууд Lockscreen-ээсээ залгаж болдог болох юм. Жч : Lockscreen дээрээ харагдахыг хүссэн дугааруудaa "Favorites" дотор нэмсэн байна.

Зурган дээр байгаа хүн нөгөө алдарт Cydia-г зохиосон JayFreeman буюу Saurik бөгөөд мөн CyDialer ,Cyntact, Winterboard гэх мэт олон хэрэгтэй зүйл зохиож бидэнд тус болсон аврагч Есүс шүү дээ хэхэ) Mөн Dev team-н гишүүнээр ажиллаж байгаа


Cydia-г хэрхэн хурдан болгох вэ ?

Өмнө нь Cydia-г хэрхэн засах талаар нийтэлсэн бол энэ удаад Cydia-г хэрхэн хурдасгах хэдэн арга бичлээ. Cydia руу орох болгонд Refresh хийж , Update шалгах , мөн tweaks-үүд татах болгонд гарч ирэх Advertisement-үүдээс та залхаж байгаа гэдэгт итгэж байна. Эдгээр нь бүгд Cydia-г удаан болгоход нөлөөлдөг хүчин зүйлсүүд юм. Ингээд хэрхэн эдгээр зүйлүүдээс ангижрахыг дэлгэрэнгүйгээс харна уу.