Gridlock [Cydia Tweak]

Gridlock хэмээх Cydia Tweak-н тусламжтайгаар дэлгэцэн дээрх аппс-уудаа дуртай газраа бaйрлуулах боломжтой боллоо.
Суулгах
  • Cydia > Manage > Sources > Edit > Add > sinfuliphonerepo.com эсвэл cydia.xsellize.com-с кракдсан хувилбарыг суулгах боломжтой.
  • Суулгаж дууссаны дараагаар Reboot эсвэл Respring
Тохиргоо
  • Суулгаж дууссаны дараагаар ямар нэгэн тохиргоо хэрэггүй бөгөөд ямар ч хамаагүй апп дээр удаан чичирч эхэлтэл нь дараад хүссэн газраа хүссэн апп-аа зөөх боломжтой.
Good Luck!

WifiIcon & AirplaneIcon[Cydia Tweak]


Энэхүү 2 Tweaks-г суулгаснаар Wifi & Airplane Mode 2-г дэлгэцэн дээр авчрах юм.Хэдийгээр SBsettings ашиглаж энэ 2-г хурдан асааж унтрааж болох ч танд илүүдэхгүй гэж бодож байна.Ялангуяа олон хэрэглэгчид Gevey Sim ашиглаж байгаа учраас Airplane Mode-оо асааж унтраах үедээ заавал дахин дахин Settings руу орох шаардлагагүй боллоо.
Суулгах
  • Cydia > Search > WifiIcon
  • Cydia > Search > AirplaneIcon

CustomLock[Cydia Tweak]

Custom Lock хэмээх tweaks нь Lockscreen дахь том цагны оронд хүссэн зүйлээ бичиж оруулах боломж олгодог Tweaks юм.
Суулгах
  • Сydia > Search > CustomLock эсвэл http://rpetri.ch/repo/ -оос суулгаж болно.

Label Slide [Cydia Tweak]


Энэхүү шинэ Тweak маань Lockscreen-д байрлах "Slide to Unlock" гэсэн түгжээ тайлах бичгийг хүссэнээрээ өөрчлөн дуртай зүйлээ бичих боломж олгодог юм
Суулгах
  • Cydia > Search > LabelSlide эсвэл Bigboss repo-с үнэгүй суулгах боломжтой.
  • Эсвэл Cydia-д http://abart97.com/betarepo гэсэн repo-г нэмж суулгах боломжтой.
Тохиргоо
  • Settings > LabelSlide > Enabled болон Custom Label-г "On" болгоод Custom Label-н доор байрлах хэсэгт өөрийн хүссэн зүйлээ бичнэ.

SuperSlider [Cydia Tweak]


Lockscreen-тай холбоотой маш их Tweaks-ууд ар араасаа гарч байгаа tweaks-уудын нэг болох SuperSlider-г танилцуулая.Энэхүү Tweak маань Lockscreen-ээсээ iDevice дээр байгаа дуртай апп руугаа маш шуурхай түгжээгээ тайлахгүйгээр шууд ажилуулах боломж олгодог юм.Олон хэрэглэгчдийн цаг завыг багагүй хэмнэх боловуу гэж бодож байна.
Шаардлага
  • Jailbreak хийгсэн байх
  • iOS 4 болон үүнээс дээш
Суулгах
  • Cydia > Search > SuperSlider  эсвэл Bigboss repo-с үнэгүй суулгах боломжтой.
Тохиргоо
  • Суулгасаны дараагаар Settings > SuperSlider > Select Application > Ажиллуулахыг хүссэн Апп-аа сонгоно.

PagePusher [Cydia Tweak]

Бусдаас онцгой содон байхыг хүсдэг iDevice хэрэглэгчдээ PagePusher гэх шинэ Cydia Tweak-г санал болгож байна. Номын хуудас эргүүлж байгаа мэт энэ эффектийг доорхи Cydia repo-г нэмээд PagePusher-аа суулгахад л хангалттай бөгөөд ямар нэгэн тохиргоо хийх юмуу шинэ Icon ,Аpp дэлгэцэн дээр үүсэхгүй.
  • Cydia > Manage > Add > http://rpetri.ch/repo> PagePusher
  • Mөн Bigboss repo-с суулгах боломжтой.

SplitMail [New Jailbreak Tweak]

iPad-тай хэрэглэгчдэд нэлээн хэрэг болох нэгэн Tweak-г хүргэж байна.Зурган дээр харагдаж байгаачлан ирсэн Mail-уудаа дотор нь юу юу байгааг маш хурдан харах боломжтой боллоо.
Суулгахыг хүсвэл доорхи Repo-г нэмээд SplitMail суулгах л хангалттай.
  • Cydia >Manage >Add > http://rpetri.ch/repo >SplitMail
Жич :Суулгасны дараагаар ямар нэгэн шинэ Icon юм уу Settings дотор үүсэхгүй.Зүгээр л iPad-aa босоогоор нь барихад [Portrait Mode] л хангалттай.

ipswDownloader


Redsn0w , PwnageTools , Sn0wbreeze Jailbreak багажууд маань заавал Apple-н Stock Firmware шаарддаг.JB хийх болгондоо энэ тэрүүгээр IPSW хайж багагүй цаг иддэг.Харин энэ шинээр гарсан шинэ багаж маань ажилийг нилээн хөнгөчлөх болов уу гэж бодож байна.Хэрэгтэй гэсэн Stock Firmware-аа татахаас гадна Mac хувилбарт нь тухайн iOS-г ямар багажаар JB хийх болно.UnLock хийж болох талаар мэдээлэл өгдөг байна.Win хувилбар гарсан ч одоогоор Mac хувилбарт байгаа шигээ нэмэлт мэдээлэл өгөхгүй байгаа.
Win хувилбарыг татах бол эндээс [Net Framework суулгагдсан байх шаардлагатай]

PowerUp [Jailbreak Tweak]

Sleep/Power товчоо удаан дарахад "Slide to power off" буюу унтраах товч гарч ирдэг шүү дээ.Тэгэхээр ганцхан унтраах товч хангалтгүй гэж үзэж байгаа хэрэглэгчид PowerUp-г суулгаж Power Off-с гадна "Respring" болон "Reboot буюу Restart" хийх гэсэн 2 сонголтыг нэмж оруулж болох юм.
Анхаар - Энэхүү tweaks SBsettings-д байдаг унтраах болон Restart хийх функцтай яг адилхан үүрэгтэй болохоор хэрвээ SBsettings-н хэрэглэгч бол үүнийг суулгах хэрэггүй.Адил үүрэгтэй учраас Crash болох болно.
 
  • Cydia > Search > PowerUp > Суулгах





Хэрэв SBsettings-н хэрэглэгч мөртлөө яаж Reboot хийх талаар мэдэхгүй бол
  • Эхлээд SBsettings-ээ идэхжүүлээд "Power" гэсэн товчин дээр дарна.Ингэснээр "Reboot" болон Power Off & Respring гэх сонголтууд гарч ирнэ.
  •  Mөн Jailbreak талаар сайн мэдэхгүй шинэ хэрэглэгчид SBsettings-н талаармэдэхийг хүсвэл эндээс үзнэ үү !

RecoveryGuard

Энэхүү Cydia Tweaks нь iDevice-aa санамсаргүй Update  хийчихдэг хүмүүст их хэрэг болох боловуу гэж бодож байна.Энэ маань iTunes-г хуурдаг ба нэг ёсны iDevice-г үргэлж хамгийн сүүлийн үеийн iOS-тай байна гэдэгт итгүүлдэг юм.Жишээ нь : iDevice iOS 4.1 байлаа гэж бодьё.iTunes-д ажиллуулах болгонд iOS 4.2.1 руу Update хий гээд сануулга гарч ирдэгийг болиулах чадвартай юм..Mөн iTunes iDevice-г зарим тохиолдолд Recovery Mode-д оруулчихдаг.Түүнээс мөн хамгаалах бололтой.Юутай ч суулгасан байхад илүүдэхгүй ба устгахыг хүсвэл Cydia-с хялбархан бусад Package-уудын адилаар устгах боломжтой.
Суулгах
  • Cydia > Manage > Source > Edit > Add > http://cydia.pushfix.info > source-г нэмээд > RecoveryGuard > -г суулгана.
Дэмжих төхөөрөмж
Бүх iDevice

Synchronicity v2.0


iDevice руугаа Music , Photos , Songs "Sync" хийж байхад утсаа ашиглаж болдоггүй шүү дээ.Одоо харин "Synchronicity v2.0" суулгаснаар та iDevice-аа "Sync" хийж байх явцад ашигладаг болох юм.Утсаар ярих ,тоглох, гэх мэт.Status Bar дээр "Sync" хийж байгаа нь Sigma-р дүрслэгдэж гарна.
Санамж :
  • "Sync" хийж байх явцад File-н гэмтэл гарч болзошгүй тул "iPod Library" руу орж болохгүй.
  • Ажилуулж байгаа Арр болон Тоглоом чинь "Update" хийгдэж байгаа тохиолдолд шууд гарах болно
  • iDevice удаан ажилгаатай болохийг үгүйсгэхгүй.
Суулгах Заавар
  • Cydia > Manage > Source > Edit > Add >http://cydia.xsellize.com болон http://sinfuliphonerepo.com 2-н аль нэгийг нэмж Source-c нь "Synchronicity" суулгана.
  • Wifi байхгүй Deb file-aaр татахыг хүсвэл эндээс татаж авч болно..Deb File хэрхэн суулгах талаар эндээс үзнэ үү.
Synchronicity v2.0 дахь сайжруулалт
  • iOS 3.х.х-г дэмждэг болсон [Өмнө нь зөвхөн 4.x.x дээр ажилладаг байсан]
  • Алдаанууд засагдсан
  • Өмнөх хувилбарт байсан улаан өнгөтэй Status Bar-н оронд "Sigma" дүрс Status Bar дээр гардаг болсон.

Шөнө дундын яриа буюу болсон явдлууд #3

iPhone-дoo password хийгээд нөгөөдхөө мартчихлаа.Яаж сэргээх вэ ?
Иймэрхүү асуудал олон хүмүүст тулгамддаг болохоор бичлэг маягаар оруулая гэж бодлоо.За ингээд өөрийн мэддэг хэдэн аргууддаа та бүхэнтэй хуваалцая.Өөр арга мэддэг хүмүүс байвал мөн бусадтайгаа хуваалцан гэж найдаж байна. :-)





Icon Renamer

Cydia Tweaks оруулаагүй удсан байна.Энэ удаад танилцуулж байгаа Tweak бол SpringBoard[Дэлгэц] дээрх Apps & Toглоомнуудын нэрийг солих боломж олгодог юм.Давуу тал нь гэвэл Аpp хэлбэрээр эсвэл Settings-д зай эзлэн суухгүй юм..Cydia-н Bigboss source-с үнэгүй татан авч хэрэглэх боломжтой.


Заавар
  • Cydia > Search > Icon Renamer
  • Icon дээрээ удаан дараад Apps чичирч эхлэх[JiggleMode] үед Icon дээрээ нэг дарж хүссэн нэрээ оруулна.

Хэрхэн iPhone-доо Delivery Report хүлээн авах вэ ?

Нэгэн зочины хүсэлтээр хэрхэн iPhone-доо мессежны Report хүлээн авах талаар орууллаа.Бас нэг Apple-н олгоогүй нэг дутагдалыг Cydiа нөхөж байгаа юм.
[Quick Update about Redsn0w , Untethered JB 4.2.1]
  • Redsnow 0.9.7b2 гарсан бөгөөд [TestersOnly] удахгүй Windows-д зориулсан хувилбар гарах байх.Одоогоор Туршилтын хувилбарууд тул хэрэглэх хэрэггүй болов уу гэж зөвлөе!
  • [ b1 дээрх App Crash засагдсан ; мөн Bluetooth энэ хувилбар дээр засагдаагүй байгаа болно]
  • iOS 4.2 Beta 3 SHSH blobs хадгаласан байх
  • Хэрэв Ultrasn0w unlock-,тай бол энэ хувилбарыг ашиглахгүй байх
  • Одоогоор зөвхөн iPhone 4, iPad and iPod touch 4G дээр ажиллана

"StayOpened" AppStore-оосоо гарахгүй Аpps & Games татах...

Appstore-н нэг том дутагдал бол яах аргагүй тоглоом болон application татаж авах үед Appstore хаагдчихдаг.Энэ нь хүмүүст нэлээн төвөгтэй санагддаг.Эргээд Appstore-оо нээгээд дахиж өөр аpps татаад дахиад гарчихна.Энэ үйлдлийг олон удаа давтаж хийх нь хэнд ч тааламжтай санагдахгүй нь ойлгомжтой.Энэхүү AppStore-н асуудлыг StayOpened гэх Jailbreak Тweaks шийдсэн байна.Эндээс JB хийх бас нэгэн давуу талыг харж болох юм.
  • Cydia > Search > StayOpened-г суулгаад > Settings руу ороод StayOpened-г нээнэ.

Өмнөх загварын төхөөрөмжүүдэд яаж Find My iPhone-г нээх вэ ?

Өмнөх бичлэгтээ хэрхэн Find My iPhone/iPad/iPod touch-г идэвхижүүлж ,хэрэглэх талаар бичсэн бол одоо өмнөх загваруудад хэрхэн ажиллуулах талаар бичлээ.Уг нь бол энэ үйлчилгээ зөвхөн iOS 4.2.x тай iPhone 4 , iPad , iPod touch 4G дээр л ажилладаг. Доор бичсэн заль мэхийн тусламжтайгаар бусад төхөөрөмжүүдэд бас хэрэглэж болгох юм.Энэ нүхийг Apple таглахаас өмнө хэрэглээд аваарай гэж.
Жч: 3GS дээр aжиллаж байсан болно.

Хамгийн инээдтэй нь Apple үүнийг хэрхэн хийж өгөхийг өөрсдөө зааж өгсөнд байгаа юм.
  • Create a free Find My iPhone account on any iPhone 4, iPad, or iPod touch (4th generation) running iOS 4.2. Once you create an account on a qualifying device, use your Apple ID and password to enable Find My iPhone on your other devices running iOS 4.2. Find My iPhone is not available in all countries.
Тэгэхээр дээр бичсэний дагуу та iPhone 4 , iPad , iPod touch 4G төхөөрөмжтэй хэн нэгний тусламжтайгаар эдгээр iDevice дээр account нээнэ.Нээсэний дараагаар iOS 4.2-тай бусад 3GS дээр ч юмуу Find My iPhone-оо нээсэн account-аа ашиглаж идэвхижүүлэхэд л хангалттай.

Хэрхэн Cydia Apps & Package-уудаа нөөцөлж хадгалах вэ ? (Backup)

Утсандаа шинэ iOS суулгаад Jailbreak хийх болгондоо өмнө нь Cydia-аар татаж авсан Apps болон Package-үүдийг бүгдийг нь нэг нэгээр эхнээс нь дахиж суулгах шаардлага гардаг.Энэ нь цаг идсэн нэлээн нилээн төвөгтэй бөгөөд өмнө нь суулгасан бүх юмаа тэр бүр санадаггүй шүү дээ.Тэгвэл та одоо доорхи аргуудын тусламжтайгаар Package-уудаа нөөцөлсөнөөр Restore хийгээд Jailbreak хийсэны дараагаар нөөцөлсөн Package-уудаа эргүүлээд "Sync" хийхэд л
хангалттай.Бүх татаж авсан зүйлүүд яг эргээд хэвэндээ суугдах болно.

SBsettings-н талаар,Mөн хэрхэн Rotation-г хаах талаар

 Ихэнхи хүмүүст тулгамддаг нэг асуудал бол яах аргагүй Wifi 3G гэх мэт бас бус зүйлүүдийг заавал Settings рүүгээ орж асааж унтраах юм.Бидний зарим нь бол залхуу хүрээд унтраалгүй тэр чигт нь орхичихно.Ингэсэн нь амар ч гэсэн таны цэнэг хурдан дуусчихдаг. Тэгүүл SBsettings-н тусламжтайгаар хэрхэн өөрийн утасныхаа хамгийн их хэрэглэдэг зүйлүүдээ хялбар аргаар асааж унтраах аргийг танд хэлж өгье.Мөн хэвтэж байх үедээ Safari болон iPod music сонсож байхад дэлгэц хажуу тийшээгээ Rotate хийгээд төвөгтэй байдаг шүү дээ.Түүнийг хэрхэн хаахийг НЭМЭЛТ гэсэн хэсэгт давхар бичлээ.Ингээд олон юм нуршилгүй хаанаас татах болон хэрхэн ажиллуулахыг дэлгэрэнгүй үзнэ үү.

QuickReply SMS

Таныг тоглож байхад эсвэл ямар нэгэн App ажиллуулж байхад SMS ирвэл та заавал тухайн хэрэглэж байгаа App-аасаа гарах шаардлагатай болдог.Мэдээж ганцхан өгүүлбэр бичиж явуулаад л болчихгүй нь ойлгомжтой. Бичиж дуусчаад дахин App-аа ажиллуулж байхад нөгөө SMS-н хариу ирнэ.Ингээд хэдэн App-н хооронд хэсэг холхих нь хэний ч нээрвийг барах нь мэдээж.Тэгвэл энэхүү SMS App-д зориулсан бяцхан Plug-In суулгасанаар маш хурдан хариу бичих боломжтой болох ба та тухайн хэрэглэж байгаа Apps болон Тоглоомноос огт гарах хэрэггүй болох юм.Мөн утсаа хэрэглээгүй түгжсэн үед ч гэсэн заавал SMS app руу оролгүйгээс шууд LockScreen-ээсээ SMS бичих боломжтой тул таны цагийг их хэмнэнэ гэдэгт итгэж байна.Ингээд цааш нь дэлгэрэнгүйгээр хаанаас татахыг үзнэ үү.

CyDialer

Тэгэхээр iPhone-с дуудлага хийхэд бид хэд хэдэн алхам хийдэг.Үүнд :
  • Утасныхаа түгжээг тайлна.
  • Phone дээрээ дарна.
  • Залгах дугаараа хайна.
  • Залгана.
Харин үүнийг маш хялбарханаар Lockscreen-ээсээ шууд залгах боломжийг CyDialer шийдэж өгсөн байна.Үүнийг суулгасанаар өөрийн хүссэн дугаар луугаа шууд Lockscreen-ээсээ залгаж болдог болох юм. Жч : Lockscreen дээрээ харагдахыг хүссэн дугааруудaa "Favorites" дотор нэмсэн байна.

Зурган дээр байгаа хүн нөгөө алдарт Cydia-г зохиосон JayFreeman буюу Saurik бөгөөд мөн CyDialer ,Cyntact, Winterboard гэх мэт олон хэрэгтэй зүйл зохиож бидэнд тус болсон аврагч Есүс шүү дээ хэхэ) Mөн Dev team-н гишүүнээр ажиллаж байгаа