Бид Аpple-н гайхалтай бүтээлүүд болох iPhone, iPod touch, гэх мэт iDevice-тай танил болоод аль хэдийн 3 дахь жилийн нүүр үзэж байна. Төгс зүйл гэж байдаггүй гэгчээр олон зүйлүүд дутуу дулимаг байгааг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Харин энэ бүх Apple-н танд олгодоггүй(одоог хүртэл) олон зүйлүүдийг Jailbreak-н тусламжтайгаар шийдэж болох нь.
Ингээд товч бөгөөд тодорхой тайлбарлахийг хичээе :-)
- Jailbreak гэж юу вэ ?
Энэ нь iDevice-үүдтэй холбоотой олон нэр томьёонуудийн нэг юм.Энгийнээр тайлбарлахад энэ нь таны iDevice-үүдэд Apple-н хүлээн зөвшөөрөөгүй 3-дагч этгүүдийн зохиосон Аpps ,Games, Тhemes болон Тweaks(заль мэх)-г суулгах боломжийг олгоно гэсэн үг. Та хүссэнээрээ өөрийн утсаа өөрчлөж болно гэсэн үг.Мөн дашрамд дурдахад таны idevice-г удаашруулах болон илүү цэнэг гарздахгүйг хэлэх нь зүйтэй бaйх.
- Jailbreak танд хэрэгтэй юу ?
Юуны түрүүнд бага зэрэг "Unlock"-н талаар ярих хэрэгтэй болуу.Та iPhone-oo unlock(түгжээ мултлах) хийснээр дуртай үүрэн телефоноо хэрэглэх боломжтой болно. Харин "Unlock" хийхийг хүсэж байвал заавал Jailbreak хийсэн байх шаардлагатай. Монголчууд бидний хувьд бол заавал jailbreak болон unlock хийнэ.
Харин та гадаад улсад aмьдардаг, мөн Apple-н хүлээн зөвшөөрсөн үүрэн телефоны хэрэглэгч бол та unlock заавал хийх хэрэггүй бөгөөд харин Jailbreak хийх эсэх нь таны шийдвэр.
- Jailbreaк хэрхэн хийх болон хэр хэцүү вэ ?
Ямар device-аасаа хамаараад jailbreak хийх арга болон Tools-үүд өөр өөр байдаг ч зарим төрлийн Тооls нь олон төхөөрөмжүүдийг хамарсан байдаг.Энэ талаар дараа дараагийн бичлэгтээ дэлгэрэнгүй тайлбарлах болно.
- -Jailbreak-ээ устгаж болох уу ? Яаж ?
Tийм. Хэрвээ та Jailbreak цаашдаа хэрэггүй, шаардлагагүй гэж үзэж байгаа тохиолдолд төхөөрөмжөө залган iTunes-д холбон RESTORE хийхэд л хангалттай.( САНАМЖ: Restore хийснээр та unlock , jailbreak болон утсан дахь бүх мэдээлэлээ ( утасны дугаар, мэссэж гэх мэт) алдах болно. Тийм учраас Backup хийх хэрэгтэй.
Танд бага ч гэсэн тус болсон гэдэгт найдаж байна.
4 Comments:
их баярлоо сайхан мэдээ байна. Би бүүр энийг ойхгүй байсан юм. Нээрээ би заавал Тэди эдр дээр очиж Айпонынхоо цоожийг мултлах шаардлагагүй өөрөө мултаж болох уу?
Өөрөө хийж бололгүй яахав.Мэдээлэл заавар гээд бүгд үнэгүй байдаг шүү дээ.Өөрөө хийгээд сурчихвал чамд ч бас хэрэгтэй :-) Aмжилт хүсьё
tanaih yaj multlahiin zaasan bichleg bnu?
iphone4
Post a Comment
Блогт минь сэтгэгдэл үлдээж бaйгаад баярлалаа.
Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: Админ