Одоогоор хамгийн сүүлд гарсан хувилбар нь Pwnage Tool 4.1.2 бөгөөд өмнөх Мас OS X 10.5.Х -тэй хэрэглэгчдэд тулгамдаад байсан Cydia error-г болон зарим алдааг нэмж зассан байна.Харин таных Мас OS X 10.5.Х хувилбар биш бол Pwnage Tool 4.1 version-г хэрэглээрэй.
САНАМЖ : Энэхүү багажийг ашиглах эсэх нь таниас хамаарах бөгөөд ашигласнаас үүдэн гарч болох аливаа эрсдэл болон гарсан гэмтэлийг та өөрөө хүлээнэ гэдгийг сануулъя!!!
Хэрвээ та зааврыг уншаад ойлгохгүй эсвэл юу хийж байгаагаа мэдэхгүй байгаа бол энэхүү зааварыг дагахгүй байхыг зөвлөе.
Таарах төхөөрөмжүүд: [iOS4.1]
iPod touch (3G & 4G), iPhone3G ; iPhone3GS; iPhone4, iPad (3.2.2), .Apple TV 2G
Pwnage Tool-н бусад багажуудаасаа ялгагдах хамгийн давуу тал нь гэвэл таны өөрөө үүсгэсэн буюу custom IPSW file-аар [Baseband буюу Modem Firmware]-г өсгөлгүйгээр Firmware-ээ шинэчлэх боломжийг олгодог байна. Жишээлбэл танд modem firmware 5.12.01 , Firmware 3.1.3 тай iPhone 3GS байлаа гэж бодье. Харин та утсаа iOS 4.1 болгoж шинэчлэмээр байдаг. Хэрэв та шинэчлэл хийх юм бол таны Мodem firmware өсөөд 5.14.02 болчихвол та одоогоор Unlock хийх боломжгүй болчихно гэсэн үг. (Шинэ Unlock 11 сард iOS 4.2-г албан ёсоор гарсаны дараа гарна гэсэн сурагтай). Тэгвэл та энэ багажийг ашиглан Baseband-аа 5.12.01 хэвээр үлдээж зөвхөн firmware-аа шинэчлэн iOS 4.1 болгон гэсэн үг юм.За ингээд та ерөнхий Pwnage-н тооl-н ойлголттой болсон болохоор ажилдаа орцгооё.
Алхам 1
iTunes version 10.х суулгаад iDevice-аа шаардлагатай гэж үзэж байгаа бол backup xийнэ.
Алхам 2
Энэ тохиолдолд бидэнд iOS 4.1 хэрэгтэй тул iDevice-даа firmware OS 4.1-г эндээс татна уу.
Алхам 3
Pwnage tools 4.1-ээ эндээс татна уу.
Хэрэв Мас OS X 10.5.Х хувилбартай, мөн Cydia error заагаад байвал Pwnage tools 4.1.2-г хэрэглэнэ үү.
Алхам 4
Pwnage Тооl-ээ ажиллуулаад Expert mode-г дарж таарах iDevice сонгоно.
Aлхам 5
Browse for IPSW-г дарж Алхам 2т татаж авсан Firmware-ээ зааж өгнө.
Aлхам 6
Дахин сануулахад зөв Firmware татсан эсэхээ сайтар шалгаарай.Firmware-ээ сонгосон бол NEXT
Алхам 7Oдоо харин таниас "Do you have an iPhone 3G, 3GS, 4 contract that would activate normally through iTunes?" гэж асууна.
- "No" гэдгийг сонгоно.
- Хэрэв "Yes" гэдгийг сонгох юм бол таны baseband өсөх ба зөвхөн албан ёсны operator-н сим карттай тохиолдол "Үes" гэдгийг сонгоно.
Ингээд Pwnage Тool шинэ Firmware бүтээж эхлэнэ.Дуустал нь хүлээнэ үү.
Алхам 9
Одоо харин DFU Mode руу oруулна.
DFU Mode
- Sleep /Power/ button 2 секунд iDevice-аа асаана
- Sleep /Power/ button-оо тавилгүйгээр Home button-н хамт 10 секунд дарна
- Sleep /Power/ button-oo тавиад , Home button-oo атгасан хэвээр 15 секунд болно.
- Амжилтгүй болсон болсон бол дахин эхнээс нь хийнэ үү.
Successfully entered DFU mode ! гэж гарч ирсэн бол Pwnage tools-ээ хаагаад iTunes руу ороод "АLТ+Shift дарж байгаад RESTORE товчин дээр дарж Pwnage tool aшиглан шинээр үүсгэсэн IPSW file -aa зааж өгөөд restore хийнэ. Aлхам 2т татаж авсан IPSW file биш шүү.
Алхам 11
Ингээд та jailbreak хийгдсэн iOS 4.1 тэй боллоо. Baseband өсөөгүй тул Unlock хийх л үлдлээ.
Алхам 12
Unlock хийе гэвэл cydia руу орно Ultrasn0w-г хайж олоод суулгаад Restart хийнэ.
Ultrasn0w oлдохгүй байвал Cydia-д http://repo666.ultrasn0w.com source-г нэмж өгөөд Ultrasn0w-г суулгаарай. "0" үсэг биш тэгийн тоо шүү.
Амжилт хүсье!!!
2 Comments:
6 scRnd 1: Ch 2, 6 sc in 2nd chain from hook, hdc in next sc, sc in
each free loop around, join, ch1, turn. Then again, this is definitely the sleekest Kindle yet, and truthfully we felt that
the device apparently does have a sexcam higher res display, without actually upping the pixel count.
From an industrial design standpoint, this device more than holds its own against the current crop of
3 G browsing, 10 hours of battery life can you expect?
Look at my web page sex chat
pandora
supreme hoodie
cheap jordans
kyrie 5 spongebob
adidsas yeezy
yeezys
kd 12
longchamp
paul george shoes
supreme
Post a Comment
Блогт минь сэтгэгдэл үлдээж бaйгаад баярлалаа.
Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: Админ