QuickReply SMS

Таныг тоглож байхад эсвэл ямар нэгэн App ажиллуулж байхад SMS ирвэл та заавал тухайн хэрэглэж байгаа App-аасаа гарах шаардлагатай болдог.Мэдээж ганцхан өгүүлбэр бичиж явуулаад л болчихгүй нь ойлгомжтой. Бичиж дуусчаад дахин App-аа ажиллуулж байхад нөгөө SMS-н хариу ирнэ.Ингээд хэдэн App-н хооронд хэсэг холхих нь хэний ч нээрвийг барах нь мэдээж.Тэгвэл энэхүү SMS App-д зориулсан бяцхан Plug-In суулгасанаар маш хурдан хариу бичих боломжтой болох ба та тухайн хэрэглэж байгаа Apps болон Тоглоомноос огт гарах хэрэггүй болох юм.Мөн утсаа хэрэглээгүй түгжсэн үед ч гэсэн заавал SMS app руу оролгүйгээс шууд LockScreen-ээсээ SMS бичих боломжтой тул таны цагийг их хэмнэнэ гэдэгт итгэж байна.Ингээд цааш нь дэлгэрэнгүйгээр хаанаас татахыг үзнэ үү.
Шаардагдах зүйлс
Jailbreak хийгдсэн байх.
iOS 3.0 -с дээш

Алхам 1

Cydia > Мanage >Sources > Edit >Add дээр дараад > http://sinfuliphonerepo.com >Source-г нэмнэ.
Энэ Source-с татаж аваад ажиллахгүй байвал http://cydia.xsellise.com -г нэмж байгаад эндээс татаад үз.
Алхам 2

Одоо харин Маnage > Source > Sinful iphone repo sources-ooс QuickReply-г татаж суулгана.
Ингээд л боллоо.

Доорхи жишээ зургуудаас хэрхэн ажиллаж байгааг харна уу.

  • SMS ирэх үед Reply товчин дээр дарснаар тухайн тоглож байгаа тоглоом болон Аpps-с огт гаралгүйгээр Reply хийх боломжтой.


  • Мөн утсаа түгжсэн үед Lockscreen дээрээсээ шууд Reply хийх боломжтой.Ингэхийн тулд ирсэн SMS дээр 2 хурдан дарна.


Ингээд танд таалагдсан бол та мөн iRealSMS-н кракдсан хувилбарыг мөн туршиж үзээрэй гэж зөвлөе.QuickReply-г бодвол илүү олон функц болон давуу талтай болно.iRealSMS ,QuickReply 2 давхар суулгавал алдаа гарна гэж бодож байна.Аль нэгийг нь л ашиглаарай.

Танд таалагдсан гэж найдаж байна :-)

4 Comments:

Anonymous said...

uneheer ih taalagdlaa Thanks.

Anonymous said...

Minii 3g dr suusan murtluu ajillahgu bh ym yajan bol?

us3r129 said...

Дээрхи source-с суулгаад болохгүй байвал суугаад ажиллахгүй байгаагаа эхлээд устгаад http://cydia.xsellize.com source-г нэмж байгаад дахиж татаад үз. Эндээс бас болохгүй байвай QuickReply-н оронд iRealSMS-г мөн хэрэглэж болно яг адилхан үүрэгтэй байгаа QuickReply-г бодвол илүү олон функцуудтай байгаа.Кракдсан хувилбар нь Sinful & xSellize 2уулан дээр нь байгаа.Ер нь аль нэг Source-с юу ч суулгаж байсан ажиллахгүй байвал өөр Source-с татаж ажилуулж үзэж байгаарай.

Galzuudleo said...

Баярлалаа их юм блогоос чинь мэдэж авлаа

Post a Comment

Блогт минь сэтгэгдэл үлдээж бaйгаад баярлалаа.
Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: Админ