MB model буюу Хуучин Bootrom & MC Model буюу Шинэ Bootrom ?

Jailbreak хийхээсээ өмнө ямар bootrom-тайгаа буруу тодорхойлосноос болж буруу Jailbreak багаж хэрэглэх эсвэл Jailbreak багаждаа буруу мэдээлэл өгсөнөөр утсанд гэмтэл гарч утсан дахь мэдээлэлээ алдахаас гадна оригнал Firmware-аар Restore хийх шаардлага гардаг.Хэрхэн зөв тодорхойлох аргуудыг дэлгэрэнгүй үзнэ үү.Мөн аливаа Jailbreak багаж хэрэглэхээсээ өмнө таны iDevice-н Model-г[ iOS, Model (3G,3GS), Bootrom Model (New & OLD) гэх мэт]  дэмжиж байгаа эсэхийг үргэлж шалгаж байх хэрэгтэй.


Aрга 1
  • Settings > About руу ороход Моdel "MC" гэснээр эхэлсэн бол шинэ харин "MB" байх юм бол хуучин Bootrom-тай гэсэн үг.Мөн "MC" буюу "New Bootrom"-г "Fixed Bootrom" гэж бас нэрлэх нь бий.
Арга 2
  • Mөн Serial Number-н тусламтайгаар мэдэж болно. Serial дугаарын 3 дахь орон үйлдвэрлэгдсэн оныг заадаг бол харин 4 болон 5 дахь орон хэд дэхь 7 хоногт үйлдвэрлэгдсэнийг заадаг.40 дэхь 7 хоногоос өмнө үйлдвэрлэгсэн байх юм бол хуучин харин 45 дахь 7 хоногоос хойш бол шинэ bootrom-тай гэсэн үг. 40-45 хооронд байх юм бол аль ч байх магадлалтай.
  • Жч : Serial дугаар 88926ххххххх гэж үзэхэд , 3 дахь орон 9 болохоор 2009 онд , 4 болон 5 дахь орон 26 тул 26 дахь 7 хоног гэсэн үг ,Тэгэхээр 2009 оны 26 дахь 7 хоногт үйлдвэрлэгдсэн болох нь тодорхой харагдаж байна. Mөн энэ нь 40 дахь 7 хоногоос өмнө үйлдвэрлэгдсэн тул энэ маань хуучин Bootrom-тай юм.
  • 2009 оны 45 дахь 7 хоногоос хойш үйлдвэрлэгдсэн байх юм бол Шинэ Bootrom гэж ойлгох хэрэгтэй.Serial дугаарын 3 дахь орон 0 бол 2010 онд үйлдвэрлэгдсэн гэсэн үг болохоор 2009 оноос хойш үйлдвэрлэгдсэн болох нь тодорхой учраас шууд Шинэ Bootrom гэж ойлгох хэрэгтэй. 
Арга 3
  •  www.ih8sn0w.com -оос  iDetector гэх авсаарсан жижиг програмыг суулгаад iDevice-аа PC-дээ холбон iDevice-нхаа талаархи дэлгэрэнгүй мэдээллийг авж болно.
Танд багахан ч болов тус болсон болов уу гэж найдаж байна. :-)

3 Comments:

Anonymous said...

MOdel n MC gesen murtluu 9 onii 24 deh doloo honog gesen baihiin. Teheer huuchin uu shine uu?
MC - geheer shine ch uym shig 9 onii 24 deh doloo honog geheer huuchin ch uym shig

us3r129 said...

MC l gesen baival shine , uildverlesen hugatsaa harah hereggui :-)

Anonymous said...

минийх MC гэж байгаа болохоор шинэ юм шигбайна. Харин би жайлбрийк хийхдээ мэдэхгүй болохоор нь old гэдгээр нь сонгоод жайлбрийк хийсэн юм. Түүнээс болсон уу асахдаа апп лого биш өөр лого гарч ирээд байгаа юм. зүгээр үү? аль эсвэл ахиад шинээр нь жайлбрийк хийдэг юм билүү.

Post a Comment

Блогт минь сэтгэгдэл үлдээж бaйгаад баярлалаа.
Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: Админ