Ultrasn0w-оор Unlock хийсэн зарим хүмүүс цэнэг маш хурдан унаж байна, мөн утас хэт халж байгаа талаар мэдэгдсэн.Зарим хүмүүс GPS-д алдаа гарсан гэж бас мэдэгдсэн байгаа.
Гэвч энэ асуудал Ultrasn0w биш, харин Hacktivation процессоос үүссэн байна.(Утсаа Албан ёсны сим картаар Active хийгээгүй, харин hacktivate хийсэн хүмүүс)
BigBoss-н үзэж байгаагаар энэ асуудал нь iOS 4.1 & 4.2.1 дээр байнга "хүчинтэй эрх" (valid push certificate) 3G юмуу Wifi-гаар байнга хайдагтай холбоотой гэнэ. Settings > General > Usage > Cellular network data руу ороод харахад таныг 3G date plan-аа огт хэрэглээгүй байхад Sent & Received илт нэмэгдэж байгааг ажиглах болно.Энэ нь таны утсыг халаагаад байгаа бас нэг шалтгаан нь бололтой
Одоогоор доорхи аргуудаар шийдэж болох юм.
- Утсаа hacktivate хийхийн оронд хэн нэгнээс албан ёсны сим зээлж аctive хийх.
- SBsettings-г суулгаж Wifi ,EDGE(2G) болон 3G(Date Plan)-гаа хэрэглэхгүй үедээ байнга унтрааж байх.
- Албан ёсны засах багаж Cydia-д гарахыг хүлээх.Үүн дээр одоогоор ажиллаж байгаа бөгөөд удахгүй гарах байх.
Хэрэв танд албан ёсны сим байгаа бол доорхи зааварын дагуу утсаа Active хийж болно.
- Cydia >Manage >Sources >Edit> Add> http://repo.bingner.com энэ Source-г нэмж өгнө.
- Cyida >Search-ээс "SAM" & "SAMPrefs" -г хайж суулгана.
- Settings >SAM гэсэн тохиргоо үүсэх ба тийшээгээ ороод "Deаctivate iPhone"-г сонгоно
- Ингээд iTunes-ээрээ ороод албан ёсны симээрээ Active хийнэ.